Зарим хэсгийн хороодын урьдчилсан дүн гарч байна

Сонгуулийн Ерөнхий Хорооноос урьдчилсан байдлаар өнөөдөр мэдээлэл өгөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Одоогийн байдлаар хэд хэдэн хэсгийн хороонд урьдчилсан дүн гараад байна. Тухайлбал, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт ирц хангалтгүй байгаа бололтой. Чингэлтэй дүүрэг 19 хороотойгоос 4-5 хорооны ирц бүрдсэн, бусад хорооны ирц бүрдээгүй гэв. Багахангай, Баянгол дүүрэгт МАН ялалт байгуулсан бол Баянзүрх дүүргийн 23-р хэсгийн хороонд АН ялжээ.

Түүнчлэн Завханы 10 суманд, Увсын Зүүнговьд 21 суудлын 19-д нь, Ховд аймгийн Буянт, Зэрэг суманд, Төв аймгийн 27 сумаас 10 суманд, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Эрдэнэдалай суманд АН ялалт байгуулсан байна.

Төв аймгийн Зуунмод суманд МАН, Баяндэлгэр сумдад АН ялсан бол Сэргэлэн суманд АН, МАН тэнцүү суудал авчээ.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд одоогийн байдлаар 31 суудлаас 24 суудалд, Сүхбаатар, Сайхан, Хүдэр суманд МАН ялсан байна.

Мөн Хөвсгөл аймаг Галт суманд, Хэнтий аймгийн Мөрөнд 15 суудлаас 9-д нь, Хэрлэн суманд мөн МАН ялалт байгуулсан байна.

Энэ бол урьдилсан байдлаар гарч байгаа дүн болно.

Ирц бүрдээгүй хэсэгт дахин санал хураалт явуулна. Дахин санал хураалт 2016-10-29-нд болох юм.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ