Дуудлага худалдаагаар худалдсан хамгийн үнэтэй машинууд

Дор дурдсан бараг бүх машин нь Италийн "Ferrari" компанийн дамжлагаас буусан юм.

Жон Ленноны унаж явсан Austin Princess машин

Есдүгээр сарын 7-нд дуудлага худалдааны “Sotheby's” ордон “The Beatles” хамтлагийг үндэслэгчдийн нэг Жон Ленноных байсан Austin Princess машиныг худалдахаар тавьжээ. “Sotheby's” 2015 оны арванхоёрдугаар сард нэг машин худалдсан үнийндээд амжилтыг эвдэж, 1956 онд үйлдвэрлэгдсэн “Ferrari 290 MM” машиныг 28,1 сая ам. доллараар худалдсан байна.

Ferrari 250 GTO Berlinetta – 38,1 сая ам.доллар

AP/Mario Suriani

Яг одоогийн байдлаар, энэ нь дуудлага худалдааны бүхий л түүхэн дэх хамгийн үнэтэй машин юм. “Ferrari” компаниийм загварын машиныг 1962-оос 1964 оны хооронд ердөө хоёрхон жил үйлдвэрлэсэн байна. 2014 онд Калифорнийн “Bonhams” дуудлага худалдаагаар америкийн тэрбумтан Крейг МакКоу энэ машиныг хамгийн их үнэ буюу 38,1 сая ам. доллараар худалдан авчээ.

Ferrari 335 S Spider Scaglietti – 35,7 сая ам. доллар

Английн Стирлинг Моссын унаж уралдаад түрүүлж байсан 1957 онд үйлдвэрлэгдсэн домогт Ferrari 335 S Spider Scaglietti машиныг 2016 оны хоёрдугаар сард Парисын дуудлага худалдаан дээр 36,7 сая ам. доллараар худалдсан юм. Худалдан авсан хүн нь албан ёсоор тодорхойгүй ч, “Алтан бөмбөг”-ийн эзэн Лионель Месси уг машиныг худалдан авсан хэмээн зарим олон нийтийн мэдээллийн хэрэгсэл мэдээлж байв.

Mercedes-Benz W196 – 29,6 сая ам. доллар

Chris Bird/Getty Images

1954-1955 оны “Формула-1” уралдаанд оролцуулахаар “Mercedes” концернд угсарсан энэ машиныг “Bonhams” дуудлага худалдаан дээр 29,6 сая ам. доллараар худалдсан байна. Худалдан авсан хүн нь нэрээ хэлэхгүй байхыг хүсчээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед нисэх онгоцны “Messerschmitt” компанийн сөнөөгч нисэх онгоцнууддаа тавьж байсан нисэхийн адаптив хөдөлгүүр нь германы хамгийн үнэтэй энэ машины онцлог юм.

Ferrari 290 MM – 28,1 млн

Andrew Burton/Getty Images

“Формула-1” уралдааны таван удаагийн аварга Аргентины Хуан Мансуэль Фанхиод тусгайлан зориулж энэ машиныг бүтээжээ. “Ferrari” компани нийтдээ ийм дөрвөн машин үйлдвэрлэсэн юм. 2015 оны арванхоёрдугаар сард уг машиныг 28,1 сая ам. доллараар худалдсан байна. Худалдан авсан хүн нь нэрээ зарлахгүй байхыг хүссэн юм.

Ferrari 275 GTB/4*S NART Spider – 27,5 сая ам. доллар

Marcusmv3/wikimedia.org

Bloomberg агентлагийн мэдээлснээр, Канадын бизнесч Лоуренс Стролл 1967 онд үйлдвэрлэгдсэн энэ машиныг 27,5 сая ам. доллараар худалдан авсан байна. Арилжаа 2013 онд болжээ. NART Spider 1968 онд америкийн “Томас Крауны луйвар” кинонд оролцсон байна . Энэ кино “Оскар”-ын шагнал хүртсэн юм.

Ferrari 275 GTB/C Speciale by Scaglietti – 26,4 сая ам. доллар

Thesupermat/wikipedia.org

Ferrari 275 GTB машиныг ховорхон машин гэж хэлэх аргагүй, учир нь компани ийм дөрвөн мянга гаруй машин угсарчээ. Гэвч 24 цагийн Ле-Маны уралдаанд оролцуулахаар C Speciale нэмэлттэй машиныг ердөө гурван ширхэг үйлдвэрлэсэн юм. Гурван Ferrari 275 GTB/C Speciale машиныг гар аргаар угсарсан байна. Ийм нэг машиныг 2014 онд 26,4 сая ам. доллаар худалджээ.

Ferrari 250 GT SWB California Spider – 18,5 сая ам. доллар

EPA/IAN LANGSDON

1961 онд “Ferrari” компани ийм 37 машин угсарсан байна. 1971 онд уг машин Ален Делонд очсоноор чухамхүү энэ загварын машинийм их үнэд хүрчээ. 2014 онд дуудлага худалдааны “Artcurial” ордны арилжаагаар машиныг 18,5 сая ам. доллараар худалдсан байна.

Ferrari 375-Plus Spider Competizione – 18,4 млн

Энэбол1954 онд үйлдвэрлэгдсэн уралдааны сонгодог кабриолет . “Ferrari” компани ийм загварын ердөө 5 машин үйлдвэрлэжээ. 2014 онд дуудлага худалдааны “Bonhams”ордны арилжаагаар ийм нэг машиныг 18,4 сая доллараар худалдсан байна.

Ferrari 250 LM – 17,6 сая ам. доллар

AP Photo/Michel Lipchitz

Ferrari 250 LM машиныг 24 цагийн Ле-Маны уралдаанд тусгайлан зориулж 1964 онд үйлдвэрлэжээ. Автын спортын ертөнцөд маш сайн машин гэдгээ харуулсны дараа энэ загварын машин эрэлттэй болсон байна. 2013 онд дуудлага худалдаагаар машиныг 17,6 сая доллараар худалджээ.

Ferrari 250 GT SWB California Spider – 16,8 сая ам. доллар

Жагсаалтын сүүлд бас нэг Ferrari 250 GT SWB California Spider машин орж байна. 2015 оны зун нэг үл таних хүн уг машиныг 16,8 сая ам. доллараар худалдан авчаа.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ