Дэлхийн шилдэг хамтлагууд Монголд ирнэ

1990-ээд оны эхээр диско хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө аясаараа ялгарч залуусыг байлдан дагуулж байсан Английн алдарт London Beat, Германы алдарт La Bouche хамтлагууд Монголд хамтарсан тоглолтоо хийх гэж байна. Дэлхий дахинаа хит болсон, “Euro dance урсгалын хаан” байсан гэж хэлж болох 2 шилдэг хамтлагийг дэргэдээс нь харах боломж 2 өдрийн турш үргэлжлэх юм байна.
Монголын хамгийн том шоу эвентийн цэг “Крокус эвент холл” 80, 90-ээд оны залууст зориулсан диско үдэшлэгийг тогмтол зохион байгуулдаг. Цаг хугацаагаар аялуулж дурсамж хөглөн сэтгэл сэргээдэг “Back to the 80-90’s Disco/Crocus” хөтөлбөрийн хүрээнд 7 удаагийн шоу арга хэмжээ зохион байгуулж байсан бол 8 дахь арга хэмжээ болгож энэхүү томоохон төслийн ажлыг эхлүүлжээ.
Европын шилдэг 2 хамтлагийн хувьд 1980-аад оны сүүлээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 1990-ээд он, 2000 оны эхээр хит болсон олон дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан юм. 30 гаруй жилийн турш дуулах хэв маяг, амжилтын түүхээ хадгалсаар байгаа эдгээр хамтлагууд өдгөө дэлхий дахинаа томоохон арга хэмжээ, баяр ёслолын тэргүүн эгнээнд уригддаг, эрэлт ихтэй хэвээр байна. Тэд шинэ хөгжмийн урсгалд тохируулан өөрсдийн дуунуудаа хөрвүүлж одоо болтол DISCO HIT хэвээр байгаа билээ.
Тэд 11 сарын 03-нд “UB palace”-ийн концертын их танхимд 90’s Poр Legends London Вeat & La Bouche Нэгдсэн тоглолтоо үзэгчдэд хүргэх бол 11 сарын 04-нд “Крокус эвент холл”-д La Bouche, London Beat Disco Night зохион байгуулна.
“UB Palace”-ын тайзнаа болох Нэгдсэн тоглолтын тасалбарыг Double Shot Coffeе & Coctails(Дабль шот) салбарууд, “Bd`s Mongolian barbeque” ресторан, “Central tower” дахь Юнителийн салбаруудаар худалдаалж байгаа бол онлайн захиалгыг www.ticket.mn сайтаар хүлээн авч байна. Мөн та Юнителийн GG-ээ ашиглан тасалбарын үнэ тус бүрээс 5000 төгрөг хөнгөлүүлэхээс гадна 1800-1900 дугаараар үнэгүй хүргүүлэх боломжтой. Харин Disco Night-ийн тасалбарыг Крокус эвент холл-ийн өөрийн байранд худалдаалж байгаа юм байна.
Тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 80087799, 80044411 дугааруудаас лавлах боломжтой.
https://www.facebook.com/events/1218796774859731/
№ |
Тоглолтын нэр |
Хаана |
Хэзээ |
Тасалбарын үнэ /Төг/ |
Лавлах утас |
1 |
90’s PoP Legends London beat & La Bouche /Нэгдсэн тоглолт/ |
“Улаанбаатар палас”-ын концертын их танхимд |
11 сарын 3 19:00 цаг |
50000 |
80087799 |
40000 |
|||||
35000 |
|||||
2 |
La Bouche, London Beat with Disco Night /Диско үдэшлэг/ |
Крокус эвент холл |
11 сарын 4 19:30 цаг |
48000 |
80044411 |
380000 |
|||||
570000 |
|||||
760000 |
|||||
950000 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ