Дээрэм хийсэн гурван этгээдийн хоёрыг нь баривчиллаа

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дээрмийн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан хоёр этгээдийн нэг болох Н.Билэгбаатарыг Мөрдөн байцаах газрын алба хаагчид өнөөдөр 12:30 цагийн үед барьж эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.
Уг хэрэгт гурван этгээдийг эрэн сурвалжилж байснаас С.Галбадрахыг өчигдөр Булган аймгаас баривчилж эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ