Мазаалайн сүрэгт ихэр бамбарууш бүл нэмжээ

Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Монгол-Алтайн нуруу, Говь-Алтайн нуруу хоорондын хотгорт энэ зун мобиком компанийн санхүүжилтээр 16 бичлэг хийх боломжтой камер шинээр суурилуулжээ.
Алтайн өвөр говь, говийн их дархан цаазат газарт энэ жил хоёр ихэр бамбарууштай эвш нэг удаа, сөнгө бамбарууштай эвш нэг удаа тус тус автомат камерын дуранд тэмдэглэгдлээ.
Өөрөөр хэлбэл, монголын мазаалай энэ жил хамгийн багаар бодоход 3 бамбаруушаар бүл нэмжээ. Камер шинээр суурилуулсан ажлын анхны үр дүн энэ гэлээ.
Дашрамд сонирхуулахад, Мазаалай баавгай болон говийн бусад ховор, нэн ховор амьтадад нэгэн шинэ хөв бий боллоо. Удахгүй хөшөөтийн булагт нэг хөв шинээр хийхээр төлөвлөжээ. Мөн ундарга нь дарагдсан худаг, уст цэгүүдийг тохижуулж эхэлсэн байна.

Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ