Шилжилт хөдөлгөөнийг энэ сарын 30-ны өдөр хүртэл зогсоолоо

Сум, дүүргийн ИТХ 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр улс орон даяар явагдаж зарим хэсгүүдэд ирц хүрээгүй, санал тэнцсэн асуудал гарсан. Иймээс энэ сарын 23-нд ирц хүрээгүй хэсэгт нэмэлт санал хураалт, энэ сарын 29-ний өдөр санал тэнцсэн хэсгүүдэд дахин санал хураалт явуулахаар болсон.

Тиймээс санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоосон шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс хэвийн үргэлжлүүлэх байсан ч хойшлууллаа.

Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг. Тэгэхээр сонгууль энэ сарын 29-ний өдөр дуусах тул энэ сарын 30-ны өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг үргэлжлүүлэн зогсоохоор болжээ.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ