Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. Нийслэлийн хэмжээнд 2-р ээлжийн цэрэг татлага эхэлж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн цэрэг татлагын үйл ажиллагаа Яармагийн 34-р сургууль дээр 09:00 цагаас зохион байгуулагдана.
  2. МУИС, ОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхим, Төрийн Албаны Зөвлөл болон Шпайерын Төрийн Захиргаа Удирдлагын институт, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт хамтран зохион байгуулж буй “НИЙТИЙН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГЫН ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт олон улсын хурлын салбар хуралдаан Монгол-Япон төвд 09.00-13.00 цагт болно.
  3. 10.00 цагаас Хүүхдийн найрал дууны наадмын сүүлийн сонгон шалгаруулалт Монголын хүүхдийн ордонд болно.
  4. БСШУСЯ, ШУА, ШУТС, Монголын залуу эрдэмтдийн холбоо хамтран "Хүрэл тогоот-2016" эрдэм шинжилгээний бага хурлын Геологи, газарзүйн салбар хуралдаан 10.00 цагт Хүрэлтогоотод /Одон орон судлах төв/ болно.
  5. 11.00 цагт Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат төмөр зам, автозам, автотээвэр, агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа, тулгамдаж байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудал, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд зэрэг сэдвээр мэдээлэл хийнэ.
  6. Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг зогсоох дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өөрийн байранд /Спортын Төв ордны ард талд / 11.30 цагт “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг ТЭГ болгоё” уриатай хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
  7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-Чингис хаан одон хүртэх эрхмийг 12.00 цагт Иргэний танхимд зарлана.
  8. 14.00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Чингэлтэй дүүргийн 24-р сургууль дээр очин цэрэг татлагын ажлын явцтай танилцана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ