Дээрмийн сэжигтэнг баривчилжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн дээрмийн гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан гурван сэжигтний хоёрыг нь цагдаагийн алба хаагчид баривчилсан тухай мэдээлсэн билээ. Харин үлдсэн нэг нь болох Б.Насандэлгэрийг өнгөрсөн шөнө БГД-ийн нутаг дэвсгэрт нуугдаж байсныг олж баривчилсан байна.

Эдгээр гурван этгээдийг баривчлахдаа цагдаагийн алба хаагчид дээрэм хийхдээ ашигласан буу зэвсэг болон бусад эд зүйлсийг олж нотлох баримт болгон хураан авчээ. Хохирогчдын хохирлын хэмжээг мөрдөн байцаалтын явцад тогтоох юм байна.

Эрэн сурвалжлагдаж байсан гурван сэжигтэнг баривчилж Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3-т заасны дагуу мөрдөн байцаалтыг эхлүүлжээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ