Сонгуулийн дүн өнөөдөртөө багтаж гарна

Сум, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчийг сонгох нэмэлт санал хураалт өнөөдөр болж байна. Санал хураалт 22.00 цагт дуусгавар болно. Үүний дараа нэмэлт санал хураалт явуулж байгаа хэсэг, тойргийн хороод саналын хуудсыг тоолж, дүнгээ гаргана. Энэхүү дүн өнөөдөртөө багтан гарах боломжтой аж.Сонгуулийн ерөнхий хороо аймаг, нийслэлийн Сонгуулийн хороодоос тогтмол мэдээлэл авч нэгтгэх бөгөөд одоогоор хэвлэлийнхэнд хэдэн цагт мэдээлэл хийх вэ гэдгээ тогтоогүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ