Иргэдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө өгнө

Энэ сарын 28-ны өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэнтөвийн Дүнжингарав, Драгон, Мишээл төвүүдэд иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг зохиогдох юм байна.
Тус өдөрлөгийг Нийслэлийн 377 жилийн ойн баярыг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрхзүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх зорилгоор зохион байгуулах аж.
Энэ үеэр иргэн, хуулийн этгээдэд хуулийн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад нь туслах, хуульзүйн ач холбогдол бүхий баримт бичгийг боловсруулахад мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх, хуулийн асуудлаар амаар болон бичгээр зөвлөгөө өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ