Монгол бахархлын өдрөөр хилийн боомтууд амарна

Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ. Энэ жил Монгол бахархлын өдөр энэ сарын 31-ний өдөр тохиож байгаа бөгөөд БНХАУ-ын талтай дипломат шугамаар харилцан тохиролцсоны дагуу Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд энэ өдөр амрах юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ