Өнөөдөр зах худалдааны төвүүд амарч байна

Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт болон техникийн тооллого болж байна. Үүнтэй холбогдуулан зах, худалдааны төвүүд амарна.
Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг идэвхтэй саналаа өгөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал,түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг маргааш амраана.
Тус захирамжийн хүрээнд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нэмэлт санал хураалтын өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөрнийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрааснийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ