Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  2. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Соёл иргэншил залуусын нэгдэл”-ээс бага тархины хавдрын эсрэг “Хүүхдийн саруул ирээдүйн төлөө” аяны талаар мэдээлэл хийнэ. Хуралд рок поп, хип хоп хамтлаг, дуучид, хошин урлагийн жүжигчид, МУБИС-ийн Оюутны холбоо, Монголын лидер сурагчдын холбооны төлөөлөл оролцоно.
  3. Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 55 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Нийслэлийн ЕБ-ын 30 сургуулийн 180 орчим сурагч англи хэл дээр НҮБ-ын жишиг хуралдааныг хийж, олон улсын улс төр болон дипломат харилцааны асуудлаар 08.30-12.30 цагийн хооронд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд мэтгэлцээн зохион байгуулна.
  4. МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа тоглолтынхоо өмнө СТӨ-Шинжлэх ухааны академийн хурлын зааланд 12.00 цагаас хэвлэлийн бага хурал хийх гэж байна.
  5. "ХЗДХЯ 100 хоногт" сэдвийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, ШШГЕГ хамтран 11.00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны 102 тоот хурлын зааланд хэвлэлийн бага хурал хийнэ.
  6. Мишээл экспо төвд үндэсний үйлдвэрийн арьс, ноос, ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн хаалт болно. Энэ үеэр өвлийн хувцасаа 70 хүртэлх хямдралтай үнээр худалдаж авах боломжтой гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ