Гэр бүлийн хүчирхийллийг хөндсөн жүжиг тоглогдоно

Гэр бүлийн хүчирхийллийг эдийн засгийн, бэлгийн, сэтгэл санааны, бие махбодын гэж хувааж болох аж. Эдгээр нь өрөөлийг өөрийн дарамтанд байлгах адгийн хүсэл сонирхол, эсвэл хүнийг тамлан зовоох гаж таашаалаас үүдэлтэй байдаг байна Хохирогчид нь голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүд байдаг ба тэдэнд асар их хүндрэл бэрхшээл учруулдаг бөгөөд сэтгэл санаа бие эрхтний хохирол нь нөхөгдөшгүй билээ. Хохирогч нь хүүхэд бол дараа нь мөн тийм дарамтлагч болон өсдөг байна.

Удахгүй УИХ-аар гэр бүлийн хүчирхийллийн талаар хууль хэлэлцэхтэй холбогдуулан Ховд аймгийн ХДТ Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Д. Жүгдэрбарамын “Заавал эдлэх хайр” жүжгийг найруулан тавихаар ажиллаж байна. Жүжигт гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг хөндсөн байна. Ховдод гэр бүл хүүхдийн хүчирхийллийн талаар зохиогдох олон ажил энэ жүжгээр эхлэх юм байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ