Хэнтий аймагт хоёр хүүхэд гал түймэрт өртөж амиа алджээ

Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан сүүлийн үед ахуйн гал түймрийн гаралт ихсэх хандлагатай байна.
Тухайлбал, өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд хоёр хүүхэд, Дархан-Уул аймагт нэг иргэн гал түймрийн улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Мөн эцэг, эхчүүд бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь орхих, цоожилж үлдээсээр байгаа нь хүүхэд гал түймрийн аюулд өртөх эрсдэлийг бүрдүүлж байна.
Тиймээс гарч байгаа гал түймрийн голлох шалтгаан нөхцөл нь дулааны улирлаас хүйтний улиралд шилжих энэ үед пийшин зуухны буруу галлагаа, яндангийн халалт, цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн буруу хэрэглээ зэргээс үүдэн гарч байгааг холбогдох газраас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ