Бермудын гурвалжингийн нууц тайлагдав бололтой

Америкийн цаг уурчид Майами хотоос урагш орших Бермудийн гурвалжин гэгддэг гаж үзэгдлийн бүсэд үнэхээр ч тийм байж болох юм гэсэн тайлбар өгчээ. Энэ тухай дүрс бичлэг “The Independent” сайтад тавигдсан байна.

Атлантын далайн энэ бүсийн дээр эрдэмтдийн үзэж байгаагаар, “агаарын бөмбөгнийх” шиг үйлдэл үзүүлдэг зургаан өнцөг бүхий үүл хуралддагийг хиймэл дагуулын зургуудад хийсэн дүн шинжилгээ харуулжээ.

Энэ үүл нь Бермудийн гурвалжингийн дээр хуралдаж сарнихдаа, агаарын хуйлралын бүс үүсгэж, үүнд нь нисэх онгоц болон хөлөг онгоцууд татагдан ордог байж болох юм гэж эрдэмтэд үзэж байна. Далайн болон агаарын хөлгүүд сураггүй алга болдог гэсэн яриа нь Флорида, Бермудийн арал болон Пуэрто-Рико гэсэн бүсэд байрладаг Бермудийн гурвалжинтай холбоотой юм. Тэр бүр эрдэмтдийн хүлээн зөвшөөрдөггүй ийм гаж үзэгдлийг элдэв аргаар, түүний дотор цаг агаарын ээдрээтэй нөхцөл болон харь гаригийнхны нөлөөлөл хэмээн тайлбарладаг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ