Орон нутгийн замд хальтиргаа, гулгаа ихтэй байна

Архангай аймгийн Авто зам засварын ТӨОНААҮК -иас шуурхай ажлын бүрэлдэхүүн Цагаан даваанд ажиллаж, зорчих хэсгийг саадгүй болгон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа боловч ЖОЛООЧ ТА хурдаа зөв тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөндөө оролцоорой.
Орон нутагт баруун хойд чиглэлд Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн чиглэлийн зам, зүүн чиглэлд Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн чиглэлийн зам мөн Багахангай, Говьсүмбэр хүртэлх чиглэлийн замууд хальтиргаатай, зам тээврийн осол гарч болзошгүй байгаа тул дээрх аймгуудын Авто зам засварын ТӨОНААҮК-д хальтиргаа гулгааг арилгах чиглэлээр ажиллаж эхэллээ.
Орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсгийн гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж аюулгүй байдлаа сайтар хангаж анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.
ЯАРСАН 1 ХОРОМ, ХУРД ХЭТРҮҮЛСЭН МӨЧ БОЛГОН АЮУЛ ДАГУУЛДАГ. ЖОЛООЧ ТА БҮҮ ЯАР, ХҮРЭХ ГАЗАРТАА ХҮРЧ Л ТААРАА.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ