Марк, дугаар нь тодорхойгүй автомашины жолооч ослын газрыг орхижээ

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 446 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 376 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж 9 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2. Зам тээврийн осолд сургуулийн насны 2 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 27 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг Доржийн гудамж, БХИС-ийн баруун хойд уулзварт марк улсын дугаар тодорхойгүй авто машины жолооч нь T.Prius маркийн Д жолоочтой авто машиныг мөргөж, жолооч 27 настай эмэгтэй Д-г гэмтээн хэргийн газрыг орхиж явсан байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ