Хальтиргаа гулгаанаас сэргийлж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна

2016 оны 10 сарын 24-ний оройн 21 цагаас эхлэн Нийслэл хотод хур тунадас орсон бөгөөд авто замын хөдөлгөөнд хүндрэл үүсгэхээс урьтаж, Хот тохижилтын газар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. 22 цагт тусгай зориулалтын тоноглогдсон хоёр машин, шөнийн 03 цагт нэмэлтээр долоон машин тус тус гаргаж, нийт 56 тн бодис цацаж ажиллалаа. Ингэхдээ хариуцдаг авто зам болон халтиргаа, гулгаа ихтэй гудамж, уруу, өгсүүр замууд, мөн Замын Цагдаагийн Газрын дуудлагаар доорх замуудад бодис цацав. Үүнд Энхтайваны өргөн чөлөө, Яармагийн товчоо, Энхтайваны гүүр, Богд уулын арын зам, Нисэх,Яармагийнзам, Их тэнгэрийн ам, Засгийн газрын ордны хоёр тал, Нүхэн гарц, 32-с хойш, Долоон буудал, Дөлгөөн нуур, Төв шуудан, Багшийн дээд, Гадаад хэргийн Яам, Олимпын гудамж, Чингисийн өргөн чөлөө, 22-ын товчоо, Баян хошууны өгсөжурууддаг зам, Ард Аюушийн гудамж, Чингүүнжав, Хасбаатарын гудамж, Нарны гүүрнийөгсөж урууддаг зам, Туннель, Цайз, Шар хадны гудамжнуудад цас хайлуулах бодис цацлаа. Тус газрын Тохижилт үйлчилгээний албаны зам талбайн үйлчлэгчид хариуцсан зам талбайнхаа явган хүний замын цасыг шүүрдэж, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, шуурхай ажиллаж байна гэж Нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ