Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

- MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Баянзүрх дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан зургаан төлөөлөгчийн нэрийг хууль бусаар татсан асуудлаар мэдээлэл хийнэ.
- МҮХАҮТ, Бүгд Найрамдах Казахстан улсын Экспорт, хөрөнгө оруулалтын үндэсний агентлаг “Казнекс Инвест”-тэй хамтран Монгол-Казахстаны бизнес уулзалтыг 10.00 цагт “Blue sky” зочид буудалд зохион байгуулна.
- Аравдугаар сарын 26-28-ны хооронд Солонгос-монголын хамтарсан ХАА, Эрчим хүч, Хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн ХААИС-ийн төв байранд болно.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төв 11.30 цагаас “Төрийн банк” ажилчдаа хууль бусаар халсан талаар халагдсан ажилчид мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас “Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-аас Төв аймгийн Жаргалант, Заамар суманд уул уурхайн олборлолт явуулж байгальд хохирол учруулж буй зөвшөөрөлгүй компаниудын талаар мэдээлнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас МБОИЗ-ийн дэргэдэх “Ногоон парламент” байгууллагаас шонхор шувуу болон хууль бус ан агнуурын талаарх эрх мэдэлтнүүдтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Иргэд, олон нийтийн зүгээс нийгэм, эдийн засгийн болон бусад ямар асуудлуудыг шинэ засгийн газраар шийдвэрлүүлэхийг хүсч буй талаарх олон нийтийн тандах судалгааны үр дүнг танилцуулна.
- Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос "Нэг зорилго, нэгдсэн шийдэл" сэдэвт хэлэлцүүлгийг төр засгийн удирдлагууд болон хөрөнгийн зах зээлд ажиллаж буй зохицуулалттай этгээдүүдийг оролцуулан Төрийн ордны "Их танхим"-д хамтран зохион байгуулах юм.
- Аравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ) дээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд “Эмнэлзүйн цус сэлбэлт” сэдэвт сургалт болно.
- Нээлттэй Нийгэм Форумаас “Монгол Улсын 2017 оны төсвийн орлого, зарлагын төлөвлөлт” сэдвээр 14.30 цагаас Улаанбаатар зочид буудлын Хархорин хурлын танхимд хэлэлцүүлэг зохион байгуулна.
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 11.00 цагаас хуулийн этгээдийн бүртгэлийн газрын сүлжээ болон гадаад паспортын үйлчилгээг дүүргүүдэд шилжүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ. Хурал ОӨУБЕГ-ын үйлчилгээний 1-р байрны /зуун айлд байрлах/ 4 давхрын Хурлын танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ