АН-ын зарим гишүүд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав

Нийслэлийн БЗД-ийн Тамгын газрын гадна болон доторАН-ын зарим гишүүд, иргэд жагслаа. Тэд БЗД-ийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий хууль бус шийвэр гаргаж, үндэслэлгүйгээр зургаан хүнийг жагсаалтаас хассан хэмээн үзэж ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Санал хураалтаар БЗД-ийн АН 22суудал авсан боловч тус дүүргийн сонгуулийн хороо дээрх зургаан хүнийг хассан байна. Энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж 40 гаруй иргэн эсэргүүцэж, өнөөдөр дүүргийн Тамгын газрын хойд авто замын хөдөлгөөнийг хааж эсэргүүцлээ илэрхийлснийг цагдаагийн алба хаагчид чөлөөлж ажиллажээ.

БЗД-ийн сонгуулийн хороо энэ сарын 25-нд нэр дэвшигчдийн түр үнэмлэхийг гаргасан аж. Харин О.Бат-Өлзий нь МАН-аас нэр дэвшсэн 19 хүнд үнэмлэх гардуулжээ. Сонгогчдын саналын лацтай хуудас байсан хорооны байранд хүч түрэн орж үнэмлэх гардуулсан асуудлаар цагдаа, тагнуул зэрэг дээд шатны бүх байгууллагад хандсан гэнэ.

Тэдний хэлж буйгаар О.Бат-Өлзий нь утсаа салгаад хотоос гарч зугтсан гэсэн юм.

Жагсагчдын зүгээс цаашид тэмцлийн хүнд хэлбэрт шилжих болно гэдгээ илэрхийллээ.

Жагсаал цуглаан зохион байгуулж байгаа иргэд Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг зөрчиж зорчих хэсгээр яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийж аюултай нөхцөл байдал үүсгэн, үүний улмаас зохиомол түгжрэл саатал бий болгож замаар зорчиж яваа тусгай албаны тээврийн хэрэгслийн \эмнэлэг, нийтийн тээвэр гэх мэт\ хөдөлгөөнийг хааж иргэдийг бухимдуулж яаралтай тусламж авах шаардлагатай иргэд хохирч байна.

Иймд тус иргэд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг баримтлан үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай байгааг Замын цагдаагийн албанаас зөвлөлөө.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ