Гиннест бүртгүүлэхээр дээл урлажээ

“Гиннесийн ном”-д бүртгүүлэх зорилгоор зургаан давхар барилгатай дүйцэхүйц дээлийг “Бат Зүү” ХХК-ийн хамт олон урлажээ. Энэхүү дээл нь 14 метр өндөр, 18 метрийн өргөн, хаан хээтэй, Хүннү загвартай аж.
Эх загварын тухайд, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын “Бухан хошуу” хэмээх газраас олдсон дээлийг дуурайлгаж хийсэн бөгөөд тус олдвор нь өдгөө Монголын үндэсний түүхийн музейд хадгалагдаж буй юм байна. Ийнхүү дэлхийн хамгийн том энэ дээлийг хоёр сарын хугацаанд 50 гаруй оёдолчин хамтран урлажээ.
М.Ирмүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ