Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний хурал болно. Хурал Цаг Уур, Орчны Шинжилгээний Газрын хурлын танхимд 09.00-11.30 хооронд болно.
- Улаанбаатар зочид буудал, Номын хүрээ танхимд 09.00-16.00 цагийн хооронд "Бодлогын нөлөөллийн үнэлгээ ба хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогууд" сэдэвт хурал болно.
- “Гадаад худалдаа -Тулгамдсан асуудал- Шийдэл” сэдэвт зөвлөгөөн ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 09.30-13.00 цагийн хооронд болно.
- “Бат Зүү” ХХК- ийнхан 14 метр өндөртэй, 18 метрийн өргөнтэй, 6 давхар барилгатай дүйцэхүйц дэлхийд байхгүй том, хаан хээтэй хүннү загварын дээл бүтээснийгээ 10.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд олон нийтэд танилцуулах гэж байна.
- 10.30 цагт Шадар сайдын өрөөнд Германы хэмжилзүйн байгууллагатай хамтран 2017-2019 онд Стандартчилал хэмжилзүйн салбарт 600.000 еврогийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх талаар ярилцаж, тохиролцоно.
- 11.00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: ОХУ-ын уран сайхны ба баримтад киноны 6-р наадам тохиож байгаатай холбоотой ОХУ-ын ЭСЯ, РЦНК мөн Орос улсын нэр кино жүжигчид тус наадмын талаар мэдээлэл хийнэ.
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл хийнэ.
- 12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд Шүүхийн шийдвэр биелүүлэх талаар Улсын ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэх тухай уул уурхайн асуудлаар геологич Б.Батсайхан мэдээлэл хийнэ.
- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэг болгоё” уриан дор “Нэг санаачлага-Нэг ажил” аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд 15.00 цагт үндэсний аяны туг гардуулах ёслолын арга хэмжээ Нийслэлийн Иргэний танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ