Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримтууд

Дэлхийн олонхи орны эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрчүүдийнхээс их.
- Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол барагцаалбал нүдээ хоёр дахин түргэн нүдээ цавчдаг.
- Америкийн Колорадо мужид эмэгтэй хүнийг унтаж байхад нь үнсэхийг хориглодог гэнэ.
- Эмэгтэйчүүд гар барьж мэндчилэхдээ, гараа бараг атгадаггүй.
- Ядам хуруу нь долоовор хураанаасаа богинохон бүсгүйчүүд спортод өндөр амжилт үзүүлэх магадлал ихтэй байдгийг английн эрдэмтдийн саяхны судалгаа харуулжээ.
- Хэрвээ эмэгтэй хүнийг гараа үзүүлээч гэвэл, тэр алгаа доош нь харуулан сунгадаг байна.
- Хэрвээ эмэгтэй хүн ямар нэг юм шидэхээр далайхдаа, гараа хажуу тийш нь биш, харин арагш нь болгодог байна.
- Харин араас нь дуудахад эмэгтэй хүн зөвхөн толгойгоо эргүүлдэг. Энэ нь түүний хүзүү маш уян хөдөлгөөнтэй байдгаар тайлбарлагдана.
- Олонхи тохиолдолд эмэгтэйчүүд бүсээ хүйснээсээ дээгүүр бүслэдэг.
- Эмэгтэй хүн эвшээхдээ, амаа алгаараа тагладаг.
- Гар чөлөөтэй байх нь тэдэнд бас таалагддаггүй, чухамхүү тиймээс тэд дэвүүр, цүнх, бээлий, тэр ч байтугай цэцгийг өмнөө барьж явахыг илүүд үздэг.
- Уул руу авирах юмуу уулнаас буухдаа хажуу талаараа явахыг оролддог.
- Халуун элсэн дээр эмэгтэй хүн өлмийгөөрөө гишгэдэг бол эрэгтэй хүн зөвхөн өсгийгөөрөө гишгэж явдаг.
- Эмэгтэй хүн сууж байхдаа өвдөгөө нийлүүлэх юмуу хөлөө зүгээр л зэрэгцээ байлгадаг гэнэ.
- Эмэгтэй хүн юм өргөхдөөхажуудаа барихыг боддог бол, харин эрэгтэй хүн ачааг үргэлж өмнөө барьж явдаг.
- Эмэгтэйчүүдийн 85 орчим хувь нь нэг размераар том хөхний даруулга зүүдэг.
- Социологийн санал асуулгаас үзвэл, дэлхийн эмэгтэйчүүдийн 9 хувь нь л өөрийгөө үнэхээр сайхан гэж үзэж, 2-хон хувь нь өөрийгөө дур булаам хэмээн шуудхан хэлдэг байна. Тэдний 43 хувь нь (өөрөөр хэлбэл үнэмлэхүй олонхи нь) байгаагаараа л харагддаг гэж үзэж, бас 24 хувь ньөөрийнхөө тухай дунд зэргийн төрхтэй гэж ярьж, харин үлдсэн нь өөрийгөө зүгээр л аятайхан гэж үздэг байна.
- Английн оршин суугч Ада Лавлэйс дэлхийн хамгийн анхны программист байжээ.
- Германы ван гуравдугаар Конрад 12 дугаар зуунд байлдааны үеэр эмэгтэйчүүдийг эвдэрч сүйдсэн хотоос гарч явж, харин ингэхдээ өрөвдөж байгаа зүйлээ л авч явахыг зөвшөөрчээ. Харин эмэгтэйчүүд нөхрөө үүрээд гарч байсан гэдэг.
- Эмэгтэй хүний зүрх эр хүнийхээс 20 хувиар бага гэнэ.
- Хэрвээ та эмэгтэй хүний итгэлийг олохыг хүсч байгаа бол түүнийг ердөө 20 секунд тэврэхэд л хангалттай.
- Эмэгтэй хүний тархи эр хүний тархинаас бараг 10 хувиар бага гэдгийг шинжлэх ухааны үүднээс нотложээ.
- Германд эмэгтэйчүүдийн 35 хувь нь нөхрөөсөө ахиу цалин авдаг, АНУ-д энэ үзүүлэлт 30 хувь, нийт Европт 59 хувь байгааг социологчдын судалгаа харуулсан байна.
- Эмэгтэйчүүд нууц хадгалж чаддаггүй, харин дэлгүүр хэсэх дуртай.
- Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол хавьгүй их ярьдаг, өдрийн туршид тэд гурав дахин олон үг хэлдэг байна. Энэ нь тархинд байдаг таашаалын төвийн үйл ажиллагаатай холбоотой гэнэ.
- Эмэгтэй хүн явахдаа ташаагаа хаялж явдаг. Энэ нь эмэгтэй хүний аарцагны яс эрэгтэй хүнийхээс өргөн байдагтай холбоотой гэнэ.
- Хэлэлцээ хийхэд эмэгтэйчүүд эрчүүдээс илүү амжилттай ажилладагийг статистикийн баримт харуулж байна.
- Эмэгтэйчүүд аалз, хорхой, могой, хулганаас илүүтэй айдаг.
- Эмэгтэй хүн цохихоор гараа зангидахдаа эрхий хуруугаа урагш нь илүү гаргадаг байна.
- Дэлхийд эмэгтэй хүний IQ-гийн хамгийн өндөр үзүүлэлт нь 196 юм. 1901 онд Нобелийн шагнал бий болгосон үеэс 33 эмэгтэй уг шагналыг хүртжээ (шагналыг нийтдээ 797 хүн авсан юм).
- 100 эмэгтэйн 24 хувь нь эрэгтэй болохыг хүсдэг гэнэ.
- Уруулаа буддаг эмэгтэй насан туршдаа 2 кг уруулын буддаг иддэг байна.
- Манай гарагийн парламентын гишүүдийн 17,7 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Саудын Араб, Саломоны арал, Микронези, Науру, Оман, Палау, Катар, Тувалу гэсэн найман орны парламентад эмэгтэйчүүд байдаггүй байна.
- Ердөө 10 эмэгтэй төрийн тэргүүний алба хашиж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ