Г.Уянга цагдаад дуудагджээ

Тусгааар тогтнол, эв нэгдлийн намын дарга, УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг сонгуульд санал өгөхгүй гэдгээ нүүр хуудсандаа бичсэнтэй нь холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Гомдлыг УИХ-ын гишүүн асан Г.Уянгын бичсэнчлэн ТВ-7 хоног сэтгүүлийн эрхлэгч М.Энхээ гэх иргэн гаргасан аж.

Энэ талаар Г.Уянга нүүр хуудсандаа “ХУД-ийн Цагдаагийн хэлтсээс ярьж байна. “ТВ 7 хоног” гэдэг сэтгүүлийн эрхлэгч М.Энхээ гэдэг хүн миний эсрэг гомдол гаргажээ. Тэрээр цагдаад биеэр очиж гомдол гаргасан байна. "Би саналаа өгөхгүй" хэмээн үзэл бодлоо фэйсбүүк хуудсандаа бичсэнийг олон нийтэд санал өгөхгүй байхыг уриалсан, үүнээс болоод ирц хүрээгүй гэж үзжээ. Намайг ийнхүү байлдан дагуулах чадвартай хэмээн өндрөөр үнэлсэн М.Энхээд маш их баярлалаа. Энэ их үнэлгээг чинь алдахгүйг хичээж олон түмэнтэйгээ ойр, тэдэнд нөлөөтэй байхыг хичээж ажиллах болно оо”гэж бичсэнбайна.

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн өмнө тэрээрөөрийн нүүр хуудсандаа “Би сонгуульд саналаа өгөхгүй! Энэ бол миний хувьд ихээхэн чухал шийдвэр. Манай гэр бүлийн гурван сонгогч сонгуульд ухамсартайгаар оролцохгүй ч бидний өмнөөс ямар нэг “царцаа” санал өгч байгаа эсэхт хяналт тавих болно” гэсэнбичвэр байршуулж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ