Путин Орос дахь Порошенкогийн бизнесийн тухай ярив

Украины ерөнхийлөгчийн Орос дахь бизнесийг хэн ч хязгаарлаагүй гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

Порошенко бол Липецк мужийн томхон үйлдвэр болох “Рошен” фабрикийг өмчлөгч, өөрөөр хэлвэл гадаадын хөрөнгө оруулагчдын нэг гэдгийг Путин дурджээ.

“Фабрик хэвийн, жигд ажиллаж, цалин хөлсөө тавьж, ашиг олж байгаа. Энэ ашигаа ашиглаж, түүний дотор гадаадад гуйвуулахтай холбоотой ямар ч хязгаарлалт байхгүй” гэж олон улсын мэтгэлцээний “Валдай” клубийн хуралдааны үеэр ОХУ-ын ерөнхийлөгч ярьсан байна.

Эцсийн дүнд хоёр орон хямралаас гарах арга зам олж чадна гэдэгт найдаж байгаагаа Оросын төрийн тэргүүн илэрхийлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ