Сурагчдын амралтыг өөрчлөх нь зөвүү?

Сурагчдын амралтыг өөрчилсөн шийдвэр гаргажээ. Бараг үүнтэй зэрэгцээд автобусны зарим чиглэлийг өөрчилсөн нэмсэн шийдвэрийг бас нэг агентлагийн дарга гаргав.
Ал аль нь шүүмжлэл дагуулав. Ямар нөхцлөөр гэдгийг тайлбарлах бол цаг цаас их орно.Ер нь бол ийм шийдвэр байнга гараад байвал дороо л бужигнаа, эмх цэгцгүй байдал үүсгэдэг.
Багынхан буюу зургаа,долоо настнууд 14 хоног” стресс”-ээ тайлдаг байсныгбагасгаж ахлах ангийн ах эгч нартай нь адилхан 7хоногийг бариулсан бололтой. Яагаад гэдэг дээр нь салбар яамнаас тодорхой тайлбар тавьсангүй. Эцэг эхээс багш нараас асууж судалсан эсэхийг мэдэхгүй. Тулгаж байгаад бужигнуулсан уймруулсан ийм шийдвэр гаргадаг улс бол ер нь манай Монгол юм. Боловсролын тогтолцоо арга барилаарай байнгын туршилт явуулна. Эцэг эхчүүд байтугай хэдэн багш нь төөрөгдтөл өөрчилнө.
Судалгаа үндэслэл, хүүхдийн нас сэтгэл зүй яамай болсон мэт харагдана. Багынхан бага амрах болсон шийдвэрийн тухайд бол зуны амралт эхэлсэн байдаг зургаадугаарсард багынхан амралтаа нөхөж хоног сунгаж хичээллэдэг байдлыг халж буй бололтой.Учир мэдэхгүй хүүхдүүд бол урт л амарвал сайхан.
Харин учраа мэдэх багш нар нь энэ шийдвэр дээр хоёр хуваагдчихаад сууж байна. Зун болохоор сунгаж хичлээллэхгүй цагтаа амрах нь зүгээр юм гэж нэг багш нь дэмжих бол багын хүүхдүүдийг их ачаалаад байх хэцүү. Дунд нь урт амраасан нь дээр гэж ярих багш нар байна. Ийм асуудал судалгаанд суурилж шийдэгддэг баймаар.
Аль алинд нь Боловсролын яамны мэргэжилтэн, эрх мэдэлтнүүд ул суурьтай тайлбар өгсөнгүй. Ажилчдын амралт, тэмдэглэлт баярын ганц өдрийг өөрчилж буй мэт нэг тушаал гаргачихаад “мөрдсүгэй” гээд хаячихаж байна. Ийм дүр зураг бүхэлдээ манай боловсролын жишиг бодлого, тогтсон систем гэдэг алдагдаж хэний ч өөрчилж болдог эвлүүлдэг байшин шиг болсоныг харуулдаг.
Өнгөрсөн жил мөн л сурагчдын 4-р улирлын амралтыг өөрчилсөн шийдвэр гарч байсан. Үндэслэл нь орон нутагт мал төллөлт ид явагдаж байгаа тул сурагчдын амралтыг сунгаж өгнө үү гэсэн сум орны дарга нарын хүсэлтийг үндэслэсэн гэсэн тайлбартай байсан. Энэ арай дэндэнээ.
Энэ бүхний ард батлагдсан программ хөтөлбөрөөрөө заах хичээлээ төлөвлөсөн. Түүгээрээ хол явчихсан багш нар сандралдаад эхэлдэг. Үүнийг захиргаадчихаж болдог байх. Гэхдээ боловсрол олгох систем гэдэг Монголдоо машин угсарлаа гээд хулхидаад байдагтай адилгүй. Нэг сайд хэдэн хүний үзэмжээр, нэг бол мал төллөх зуд болохтой уялдаад улирал тутам өөрчилж тоглоод байх. Үүнийх нь цаана багш хүүхэд хоёрнервээ нэмээд туршлагын туулай шиг байхыг бид яагаад хүлцэнгүй хараад суугаад байна вэ. Мөл төл, хүүхдийн боловсрол хоёроо салгах цаг болсон баймаар.
Манай иргэд ч ЕБ-ийн сургуульд байгаа хүүхдээ цэрэгт явуулсан мэт хайнга ханддаг хуучирсан сэтгэлгээтэй хэвээр. Боловсролын яам бүүр доошлоод Нийслэлийн боловсролын газар цаашлаад бүр нэгждээ захирал эрхлэгч нар нэг журам гаргаад хүүхдийнх нь амьдралын хэмнэл, сурах ачаалалд эерэг, сөрөг нөлөөтэй шийдвэр гаргаж байхад сонсох төдий өнгөрөөж төгсөх үед нь мундаг хөдлөнө гэсэн сүрхий мөрөөдөлтэй яваад байдаг.
Гэтэл хүүхдэд хандсан аливаа хайнга шийдвэрийн сайн мууг хамгийн ихээр мэдэрдэгч дотроо дарах хүүхдүүдийнхээ сэтгэл зүйд хэрхэн тусч буйг хайхардаггүй. Сургуулийн амралт өөрчлөгдөх, хоног нь багасах нэг бол уртсах бол нэг төрийн захиргааны ажилтны үзэмж байгаад баймааргүй. Судалгаанд суурилсан олон талыг харгалзсан чухал шийдвэр. Цагаан сар малчдын баяраар хөдөөгийн хүүхдүүдийг урт амраагаад тэр чигт нь заримыг нь анги завсардуулахад чимээгүй суудаг цаг өнгөрсөн. Хүүхдийн амралтын хувиарын талаар хэлэлцүүлэг явагдах ёстой
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ