Сүрдүүлдгээс болоод харь гарагийнхны тухай ярьж чаддаггүй байна

Харь гарагийнхан байдгийг нуух гэхдээ Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (НАСА) ямар ямар арга хэрэглэдэг тухай тус агентлаг болон НАТО-гийн хуучин ажилтнууд ярьжээ.“Collective Evolution” порталдингэж бичс эн байна.
Ямар нэг сэжигтэй зүйлийг хүмүүст харуулахгүй гэхдээ НАСА Сарны гэрэл зургуудыг зориудаар бүдгэрүүлж байдаг гэж инженер-механик, доктор Бергран ярьжээ.Нэг удаа тэр Дэлхийн дагуулын зургуудад дүн шинжилгээ хийж байхдаа,түүн дээр хачирхалтай объектууд байгааг харсан байна.Түүнийг энэ тухайгаа хамт ажилладаг нөхөртөө хэлэхэд, нөгөөх нь жийрхээд,тэд юуг ч харагдуулахгүйн тулд объективыг нэлээд бүдгэрүүлсэн хэмээн бодож байна гэжээ.
Ангараг гарагийг судлаж байсан доктор О’Лири “гараг дээрх нүүрний” дүрсний алдартай зургийг гаргахад оролцож байсан бөгөөд “нүүрийг” зориудаар бүтээсэн объект биш, харин байгалийн сонин үзэгдэлтэй адилхан болгохын тулд түүний дүрсийг засварласан хэмээн мэдэгдсэн байна.
Засгийн газар“Аполлон” хөлгийн нислэгийн үеийн 40 дүрс бичлэгийг устгасан гэж НАТО-гийн чөлөөнд гарсан хушууч Боб Дин ярьжээ. Уг нислэгийн үеэр хөлгийн буугч аппаратСаран дээр буусан юм.
Устгасан дүрс бичлэгүүдэд нислэг үйлдэж байсан явц, Сарандээр бууж,хүмүүс Дэлхийн дагуулын гадаргуугаар явж байгааг харуулсан байдаг.
Нийгэм, улс төрийн хувьд хүлээн авах аргагүй хэмээн үзсэн нь зургуудыг устгах шалтгаан болжээ.
Сансрын нисэгчид сансарт үл таних биетүүдтэй байнга тулгарч байдаг ч,энэ тухай олон нийтэд ярьж чадаггүй, учир нь засгийн газрын зүгээс биднийг сүрдүүлдэг гэж НАСА-д ажиллаж байсан Донна Хейр ярьсан байна.
Дэлхийн зарим орны засгийн газар биднийг ангуучилж эхлэсэн гэж үл таних биетийг судладаг хүмүүс ярьдаг байна. Нууцыг задруулах гэсэн хүмүүс сэжигтэй нөхцөл байдалд амь үрэгдэх явдал сүүлийн үед олширчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ