Байден Клинтоны засаг захиргаанд ажиллахаас татгалзжээ

Ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон ялвал түүний засаг захиргаанд албан тушаал авахыгхүсэхгүй байна гэдгээ АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден мэдэгджээ. Ройтерс агентлаг баасан гарагт ингэж мэдээлсэн байна.
“Сонгуулийн дараа түүнд туслахын тулд миний бие боломжтой бүхнийг хийнэ, гэхдээ засаг захиргаанд үлдэхийг хүсэхгүй байна” гэж Байден дурджээ.
Түрүүнд нь “Politico” сонин учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татахдаа,Байден АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшигсдийн эхэнд бичигдэж байгааг мэдээлсэн юм.Ингэхдээ түүнд энэ албан тушаалыг албан ёсоор санал болгоогүй байна.
Хиллари Клинтон өөрийн нөхрийг ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеэс одоогийн дэд ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж байжээ. Тэгэхэд Байден Делавэр муж улсаас сенатчаар сонгогдоод байсан юм.
2008 онд тэдардчилсан намын урьдчилсан сонгуулиар Барак Обамад ялагдаж,гэхдээ түүнийг цагаан ордонд ирсний дарааөндөр албан тушаалд үлдсэн билээ.
Сонгуулийн өмнөх санал асуулгындүнг ажиглагчдын мэдээлж байгаагаар,аравдугаар сарын 27-ны байдлаар Клинтон бүгд найрамдах намын өрсөлдөгч Дональд Трампаас 5,5 хувиар түрүүлж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ