Жаахан хүүхэд шиг биетэй 19 настай бүсгүй

Африкийн Нигери улсын Кан хотын оршин суугч эмэгтэй Рама Харуна 6 сартай хүүхдийнх шиг өндөртэй, дөрвөн мөч нь хөдөлгөөнгүй болжээ.Бүсгүй ховор төрлийн өвчинд шаналж,ийм нөхцөлд түүний биехүүхэд наснаасаахойш өсөхгүй болсон байна. Харин Рамагийн толгой нь хэвийн хэмжээтэй. Өчүүхэн бие ньугаалгын жижигхэн түмпэнд төвөггүй багтдаг байна.

6 сар хүртлээ охин эрүүл саруул, дажгүй өсч байсан гэж түүний ээж Фади ярьжээ. Тэр ч байтугай сууж эхлэсэн бөгөөд гэхдээ нэг л биш байж, юу гэвэл хүүхдийн гэдэс нь хүчтэй өвдөхийн зэрэгцээ халуурч сандаргадаг болсон байна.

Байнгын энэ өвдөлт өнөөдрийг хүртэл намдахгүй байгаа ч, аймшигт өвчинтэй Рама өөртөө итгэх итгэлээ алдаагүйл байна.Бүсгүйд эх, эцэг, 10 настай дүү гээд түшиж тулах хүмүүс бий.

19 настай Рама чухам ямар өвчинтэйг тодруулахын тулд тэднийхэн багагүй мэрийлт тавьж ирсэн ч, хайртай эцэг, эхийнх нь бүхий лчармайлт хүссэн үр дүнд хүрээгүй байна. Бүсгүйн эцэг Хуссейни Харуна өвчтэй охиноо чанартай хоол тэжээлээр хангаж, асарч, тордож байхын тулд ямар ч хамаагүй ажил хийдэг аж.

Нигери улсын хөгжил муутай анагаах ухаан Рама Харунагийн өвчний өмнө чухамхүү гар өргөжээ. Эндхийн эмч нар хүүхэд насанд нь охинд юу тохиолдсон байж болох тухай нэг ч гэсэн төсөөлөлгүй байна. Рамаг 6 сартай байхад нь ямар нэгэн бэрд хараасан байх хэмээн зарим мэргэжилтэн таамаглаж байсан ч, энэ нь уламжлалт анагаах ухаанд огт хамаагүй юм.

Нэг удаа эх нь түмпэнд суусан охинтойгоо зугаалахаар гарч,супермаркетад тааралдсан нэг эр Рамад тэр даруй тэргэнцэрхудалдан авч өгчээ (хүнд өвчинтэй охиноо асарч, халамжлахад хамаг мөнгөө үрчихсэн айл ийм үнэтэй зүйл худалдан авч чадахгүй нь мэдээж).Түүнчилэн энэ хүн залуу бүсгүйн зургийг хэд хэдэн удаа дарж,гэрэл зургуудыг эндхийн нэг сонинд илгээсэн байна. Нигери улсын олон мянган оршин суугч ер бусын гадаад төрхтэй залуу бүсгүйн аймшигтай амьдралын тухай мэдээд, хөөрхий бүсгүйд идэвхитэй туслаж эхлэжээ.

Харин бүсгүй өөрөө өөдрөг санаа бодлоо алдаагүй, өөрийн бүхий л хүсэл мөрөөдлийг биелүүлж чадна гэдэгт найдаж байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ