Ээжтэйгээ гэрлэхийн тулд эхнэрээсээ салжээ

Өөр хүнтэй гэрлэхээр эхнэрээсээ салсан британийн 32 настай Бен Фордын үйлдлийг нийгмийн сүлжээгээр эрс зэмлэн буруушааж байгаа аж.Энэ нь байдаг л явдал, энд гайхаад байх зүйл юу байна хэмээн санагдаж болох... Гэвч эрэгтэйн ханиа болгохоор сонгосон эмэгтэй нь түүний өөрийнх нь төрүүлсэн ээж болж таарчээ. Энэ эмэгтэй хүүхдээ төрүүлмэгцээ түүнийг орхиж,тэгээд Бенийг өөр айл үрчилж авсан байна.
Залуу 51 настай Ким Уэсттэй санаандгүй танилцаж, түүнд дурлажээ. Тэгээд харилцан бие биедээ сайн болцгоосон байна.Чухамхүү тиймээс эрэгтэй энэ харилцааг цусан төрлийн хүмүүсийн харилцаа хэмээн үзэхгүй байгаа гэнэ. Нийгэмд Форд, Уэст хоёрыг өвчтэй,гаж донтнууд хэмээн үзэж байна.Хүүдээ дурласан нь сексийн генетикийн шохоорхолын илрэл гэдэгт эмэгтэй итгэлтэй байгаа аж.Эрт насандаа салж хөндийрсэн ойрын төрлийн хүмүүс насанд хүрсэн хойноо учирахад ийм явдал тохиолддог байна.Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар,ийм шохоорхол нь хоёр хувьх үний адил төстэй шинж чанартай холбоотой гэнэ.Харин Бен,Ким хоёр тус тусдаа амьдарч байсан болохоор,гэр бүлд төлөвшдөг бөгөөд ойрын төрлийн хүмүүс бэлгийн харьцаанд орохоос сэргийлэх тийм механизм тэдний харилцаанд байдаггүй байна.
Тэд хэнийгч сонсохыг хүсэхгүй байгаа аж.Тэд бие биедээ ухаангүй дурлажээ. Тэд гэрлэх төдийгүй, хүүхэдтэй болох бодолтой байгаа гэнэ.Гэвч тэдний үр удмын хувьд цус ойртолт нь генетикийн согог болон оюуны хомсдолд яалт ч үгүй хүргэх аюултай юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ