Олон баяр амралтууд хэнд халгаaтай вэ ?

Намар өвлийн цагт баяр амралтынсезонтой улс бол манай Монгол. Үндсэндээ 10-р сарын сүүлийн 10 хоног худалдаа үйлчилгээний салбарын олон иргэд орлгогүй “0”зогсолт хийлээ.
Учир нь сонгууль гэдэг компанит ажлын хүрээнд бүх зах төвлөрсөн худалдааныүйл ажиллагааг зогсоосон.Төсвөөс 13.4 тэрбум төгрөг шууд зарлагадсан талаар маш тодорхой мэдээлэл байгаа. Харин товлосон болоод нахисан сонгуулийн ард хичнээн иргэд худалдаа арилжаагаа алдаж өрхийн орлого нь байхгүй болж байгаа талаар тоо мэдээ гаргаж байгаа газар алга.
Энэ ням гарагт ч мөн л хайнаа хагалах тодотголтой сонгуулийн дахин санал хураалт үргэлжлэх бололтой.
Манай эдийн засгийн бодит эргэлтийг хангаж байдаг салбар бол худалдаа, нийтийн үйлчилгээнийхэн. Жилээс жилд жижгэрч байгаа ЖДҮ-ийн дэргэд даруухан хэрнээ орлогын эх үүсвэрээ алддагүй даржин наймаачид амиа аваад яваад байгаа. Гэтэл сонгуулийн баярын амралтууд цуварч бүх нийтээр их шоунд гардаг энэ өдрүүдэд бодит байдал дээр хайран цаг гэж гасалж суугаа бизнесийнхэн л байна. "Чингис өвөө"-гийн төрсөн өдөр даваа гарагт таарснаар арваннэгдүгээр сарын эхний долоо хоног амралтаар эхлэх болов. Хоёр хоноход маргааш баасан нэгдэхд ир гэх үгээр амаа таглуулаад төрийн байгууллагын үүднээс буцах бизнесийнхэн ч зөндөө л байгаа.
Хэдхэн кино театр, ганц цэцэрлэгт хүрээлэнтэй.Гиюүрсэн залуучууд нь амралтаа мэдрээд аятайхан цагийг өнгөрөөчих боломж байхгүй. Идэвхтэй аялал зугаалга, уралдаан тэмцээн нийтийн хөтөлбөр, үзвэр байхгүй. Төрийнхөний булагнасан олон баяр, амралтын ард өрх бүлээ өөрсдийнхөө хөлс хүч зүтгэлээр тэжээдэг жижиг бизнес худалдаа үйлчилгээнийхэнорлогоо алдаж суугаа.
Том машинтай ан гөрөөхөөчихдөг, зуслан Хаус тансаг харшдаа цуглардаг дарга боссуудын бүлэгт олон амралтыг өнгөрөөх баялаг хөтөлбөр төлөвлөгөө бий. Харин сарын түрээс нь амралтын өдрүүдээр ч гүйж байдаг худалдаа үйлчилгээнийхэн “шархаа” нөхөн ажиллахаар ажлын өдрийн цагийн зүү өглөөний зургаан цагыг зааж төрийн дуудал эгшиглэхийг хүлээн суугаа.
Дахисан сонгууль угсарсан баярын ард ЖДҮ, бизнес эрхлэгч нарыг орлогоо алдахгүй хэвийн ажиллах горим журмыг хангах талаар жич ярьмаар санагдана.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ