АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг нэрлэжээ

Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп АНУ-ын ерөнхийлөгч болно гэжВашингтоны америкийн их сургуулийн профессор Алан Лихтман дахин мэдэгджээ. “Вашингтон пост” сонинд ингэж бичсэн байна.

Лихтман 30 жилийн туршид (1984 оноос)төрийн тэргүүний сонгуулийн дүнг зөв тааж иржээ. Есдүгээр сард тэр Трампыг ялна гэж нэгэнт хэлсэн бөгөөд гэвч дараа нь нэр дэвшигч хэд хэдэн дуулиант явдалд орооцолдсон юм (тухайлбал, арван жилийн өмнө эмэгтэйчүүдийн тухайбүдүүлэг үг хэлсэнтэй холбогдуулан).

Лихтманы систем ньЦагаан ордонд төлөөлөгч нь сонгогдсон намын хүч, үр нөлөөг үнэлэх боломж олгодог 13 “түлхүүрт” үндэслэдэг аж.Эдгээр “түлхүүр” нь“тийм”, эсвэл “үгүй” гэж хариулах хэрэгтэй асуултууд юм. Зөвшөөрсөн хариулт нь эрх баригч намын төлөөлөгч улиран сонгогдохыгбайнгахаруулдаг байна. Харин хэрвээ зургаа юмуу үүнээс олон хариулт нь “үгүй” гэсэнхариулт байвал, эрх баригч нам ялагддаг байна.

Судлаачийн хэлснээр,зургаа дахь, шийдвэрлэх “түлхүүр” ньгурав дахь намын нэр дэвшигч, одоогийн тохиолдолдЛибертар намын төлөөлөгч ГэриЖонсон таван хувиас багагүй санал авна гэдэгт үндэслэж байгаа ажээ. Хүчний ийм байршил ньэрх баригч намд нэлээд дургүйцэж байгаагийн шинжболж болох юм. Гэвч хэрвээ ингэхгүй бол, Трампын ялах нь асуудалтай болно. Гэхдээбүгд найрамдах намын нэр дэвшигч сүүлийн үед дуулиант хэрэгт холбогдож, эмэгтэйчүүдийг элдвээр хоргоож байсан явдал, түүнчилэн мэтгэлцээн болон социологийн санал асуулгын дүнгийн хэлбэлзэл нь “түлхүүрт” нөлөөлөхгүй гэж түүхийн профессор үзэж байна.

Лихтман хэд хэдэн ном, түүний дотор “Ирээдүйн ерөнхийлөгчийг таацгаая: 2016 оны Цагаан ордны “түлхүүр” гэсэн ном бичжээ.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль10 хүрэхгүй хоногийн дараа болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ