Орос, НАТО-гийн аль нь үнэн, аль нь худал ярьж байна вэ?

“НАТО-гийн түрэмгийллийн тухай яриа тарааж байна” гэх Кремлийн удирдлагад хариулт өгөхөөр тус эвсэл шийджээ.Ингэхдээ тус байгууллагын төлөөлөгчид баримт түшин хариулж байна гэж “Die Welt” сонинд бичжээ.

Тухайлбал, №1 яриагаар бол,Умард Атлантын эвсэл хүйтэн дайн дуусгавар болсноо өөрийн үүрэгт ажлыг биелүүлсэн гэдэг. Гэвч эвсэл үүнийг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Оросын үйлдлээс болоод өнөөгийн дэлхий дахины байдал олон талаар хавьгүй их аюултай болсон гэж үзэж байна.

№2 дахь нь Умард Атлантын эвсэл цэргийн хүчээрээ ОХУ-ыг бүслэхээр санаархаж байна гэсэн яриа юм. Гэвч НАТО өөрийн нутаг дэвсгэрийн гадна ердөө гурван ажиллагаанд оролцож байгаа, харин ОХУ хил дээрээ цэргийн чадавхиа зузаатгаж байгаа гэж НАТО мэдэгджээ.

№3 дахь нь НАТО Оростой хүрсэн тохиролцоогоо зөрчсөн тухай яриа юм.Тус байгууллага үүнд хариулахдаа, Балти орчмын нутаг болон Польшид оролцоогоо идэвхижүүлсэн нь “үлэмжхэн хүч” биш гэж мэдэгдэж байна. Харин Гүрж, Молдав болон Украин дахь оросын цэрэг нь тохиролцоог зөрчиж байгаа хэрэг гэдгийг дурджээ.

№4 дэх нь пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нь Оросын эсрэг чиглэж байна гэсэн яриа юм. Харин НАТО-д уг системийг гагцхүү хамгаалалтын шинжтэй гэж үзэж байна.

№5 дахь нь Умард Атлантын эвсэл Оростой дайтахаар бэлтгэж байна гэсэн яриа. Оростой шөргөөцөлдөх шалтаг эрж хайгаагүй, харин гагцхүү оросын талын үйлдлийн хариуд өөрсдийн нутаг дахь цэргийн бүлэглэлээ бэхжүүлж байгаа юм хэмээн НАТО-гийн төлөөлөгчид нотлож байна.

Тус эвсэл “Орос орныг тогтоон барихад” хойшид ч анхаарлаа төвлөрүүлэх бодолтой байна гэж баримт бичгийн төгсгөлд онцлон тэмдэглэснийг РИА Новости агентлаг дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ