Г.Ариунбаатарт Чингис хаан одон гардуулна

Өнөөдөр Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н Их эзэн Чингис хааны мэндэлсэн 854 жилийн ой Монгол бахархлын өдөр. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ. Энэ жил Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт “Чингис хаан” одонг хүртээхээр болсон билээ. Шагналыг өнөөдөр 11:40 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулж өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ