Төрийн тэргүүн дээд зэргийн ”Чингис хаан” одонг гардуулан өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МУГЖ Г.Ариунбаатарт төрийн тэргүүн дээд "Чингис хаан" одон гардуулан өглөө. Ерөнхийлөгч хэлэхдээ Г.Ариунбаатарын нөр их хөдөлмөр, хичээнгүй зан чанар монгол ахуй, монгол хүний эрхэм даруу зан чанараас эхтэйг онцлоод, Г.Ариунбаатарын багш Д.Банди, О.Ичинхорлоо болон түүнийг дуучны их замд хөтөлсөн цагдаагийн бэлтгэл хурандаа Л.Гаваасүрэн, гэргий Г.Цэцэрлэг нарт талархаж буйгаа илэрхийллээ. 2008 оны 10 дугаар сараас Г.Ариунбаатарыг анх “Сүлд” чуулгад хөтлөн оруулснаас хойш их хугацаа өнгөрөөгүй ч дэлхийн дайдад дуу хоолойгоо хүргэсэн гавьяаг нь үнэлэн, энэхүү эрхэм дээд шагналыг гардуулан өгөв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ