Дэлхийн цэргийн хамгийн хүнд хэцүү бэлтгэл сургуулилт

Армид төмс хальслахаас гадна, хийх зүйл бас зөндөө байдгийг энэхүү материалыг уншаад,мэдэж авах болно. Тухайлбал автомат буу шагайлган байж гэдрэгээ нугаран гар, хөл дээрээ тогтох,нүцгэн гараараа давхарласан тоосго хуга цохих,наж могойн цус уух гээд.Энэ нь дэлхий даяар хэрэглэдэг цэрэг армийн хамгийн хүнд хэцүү дэглэлтийн ердөө зарим жишээ юм.Ийм хүнд хэцүү бэлтгэл сургуулилтын дараа шинэ цэргүүд өөрсдийн армийн нэр төрийн илэрхийлэл болдог элитийн анги салбарын дайчид болдог байна.
Энэ талаар Азийн орнууд тэргүүн байрыг баттай эзэлдэг нь гайхалтай бишээ.Азийн орнуудын цэргүүдийн сахилга бат, ер бусын сэтгэлийн тэнхээ нь дэлхийн олон орны генералуудын бахдан, дууриах зүйл болдог байна. Гэвч европын, тухайлбал зүүн европын цэргийн анги салбаруудад ч бахархан, гайхуулах зүйл бас бий.
Өмнөд Солонгосын тусгай анги салбарын террорын эсрэг бэлтгэл
Хаана: Өмнөд Солонгос, Инхеон. Он: 2013 оны зургаадугаар сар
Нүцгэн гараараа давхарласан тоосго юмуу зүсмэл модыг хугалах чадвар нь японы тулааны тамэшивари урлагийн нэг юм.Өмнөд Солонгосын дайчид гантиг хавтанг хялбархан хуга цохиж чаддаг.
Ираны хагас цэрэгжүүлсэн цагдаагийн албанд тусгайнхныг бэлтгэж байгаа нь.
Хаана: Тегеран. Он: 2010
Цагдаагийн хагас цэрэгжүүлсэн Басиж байгууллага сайн дурынхнаас бүрддэг хэдий ч,тэд нэлээд шуурхай хурдацтайгаар бэлтгэл сургуулилт хийдэг аж.
Цагдаагийн академийнхны итгэл даах сорилт
Хаана: Хятад, Чужоу. Он: 2013
Гэвч цэрэг эрс биеийн төдийгүй, сэтгэлзүйн сайтар бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээ нь,цэргийн стандартаар суралцажбайгаа хятадын энэ цагдаа нар өөрийн мэргэжил нэгтнүүдэд итгэх бэлтгэлийг ийм байдлаар хийдэг байна.
Өмнөд Солонгосын тусгай хүчний уулан дахь бэлтгэл
Хаана: Өмнөд Солонгос, Пхёнчанс,Он: 2007
Бие биеэ цасаар шидэж, цээжин биеэ арчих нь цэргүүдэд биеийнтэвчээр,сэтгэл зүйн тэсвэр хатуужлаа нэмэгдүүлэхэд тусладаг байна. Ингэснээр өдрийн туршидцовоо сэргэлэн, цоглог байдлаа хадгалдаг.
“Газар, уснаа явах” бэлтгэл сургуулилт
Хаана: Тайвань, Гаосюн, Он 2011
Тайванийн “Тэнгэрт хүрэх зам” гэдэг бэлтгэл сургуулилт нь тэнгисийн явган цэрэгт алба хаахаар шилэгдсэн хүмүүсийн сүүлчийн сорилт бөгөөд тус арлын зэвсэгт хүчний түүхэн дэх хамгийн хатуу ширүүн сорилт мөн нь лавтай.Жинхэнэ тэнгисийн явган цэрэг болохын өмнө тайванийн кадетын сурагч нөхдийнхөө байнгын хараа хяналтад чулуу болон шүрэн дээгүүр 50 метр мөлхөх ёстой гэнэ.
Шиитийн тэсвэр тэвчээрийг шалгах дасгал
Хаана: Нажафын цөл, Багдад. Он: 2013
Цэргийн сургагчдын бодож олсон ийм дасгал нь о-цын адармаатай биш ч,ер бусынхэцүү юм. Тиймээс дэг жаягийн дагуу, нуман тулгуур хий, хэрвээ чадахгүй бол наран сүлжээ рүүгээ бууны бөгсөөр цохиул.
Ширэнгэ ойд тэсч үлдэх бэлтгэл сургуулилт
Хаана: Таиланд, Чонбури. Он: 2013
Наж могойн цус уух уу? Сэжиг хүрмээр! Тэнгисийн цэргийн хүчний дайчид үүнээс ч дор зүйлийг уужбайсан нь лавтай.Тайландын мэргэжил нэгтнүүд тэдэнд халуун орны ойн зажилахад шажигнах цох идэхийг санал болгож мэднэ.Таиланд, АНУ, Сингапур, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Малайз гэсэн долоон орны хамтарсан сургуулилтын хүрээнд ийм юм ууж, иддэг аж.
“Улаан малгайтнуудын” сургуулилт
Хаана: Сургалтын “Волощина” төв, Минск. Он: 2009
Элитийн “Улаан малгайтнуудын” анги салбарт орохоор горилж байгаа хүн ямар ч нөхцөлд биеийн тэнцвэрээ хадгалж чаддагаа нотлох ёстой гэнэ.Байлдааны бүрэн зэвсэг үүрсэн тэдгал, утаан дундуурнарийхан төмөр гинжин дээгүүр гүйх ёстой.
Германы SWAT-ын усан дорхи бэлтгэл сургуулилт
Хаана: Берлин. Он: 2005
Цагдаагийн тусгай SEK (Spezialeinsatzkommando)ангид орохоор шийдсэн германы цагдаа нар усан дор ч өөрийн бууг угсарч чаддаг байх ёстой гэнэ.Угсраагүй цагт, уснаас гарахыг хатуу хориглодог байна.
Ар нуруундаа загалмай бүслэн алхах сургуулилт
Хаана: Хятад, Ханжоу. Он: 2013
Нуруундаа загалмай бүслэн алхах нь Хятадын ардын чөлөөлөх армийн маршийн хичээлийн нэг юм.Хятадын сургагч нарын хэлдэгээр,энэ нь цэргүүдийн биеийн зөв төрхийг төлөвшүүлдэг төдийгүй,тэднийг сахилгажуулдаг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ