Крантны ус юугаараа аюултай вэ?

“Крантны ус битгий уу” гэсэн үгийг бид хүүхэд байхдаа зөндөө л сонсож байсан. Эцэг, эхчүүд крантны усны чанар, аюулгүй байдалд санаа зовж байсан хэрэг. Ус бол бидний насан туршдаа хамгийн их хэрэглэдэг бүтээгдэхүүн. Гэвч бидний хэрэглэдэг ус крантад хүрч ирэхдээ,асар олон хольцоор “баяждаг”.Данхны дотор тал өнгөртөх, арьсан дээр тууралт гарах, хордох, халдвар авах зэрэг нь чанаргүй ус хэрэглэснээс ямар аюулд орж болохыг нотлох цөөхөн баримтюм.

Усанд зарим элемент, жишээлвэл,кальци, магни, натри, калийн давс заавал байх ёстой. Чухамхүү эдгээр нь хүний биед бодисын солилцоог хангаж өгдөг юм.Гэвч усанд хлор, хүхэрт устөрөгч, төмөр, хөнгөн цагаан, марганец, шүлт, давсны болон хүхрийн хүчил,хар тугалга, диоксин зэрэг тийм ч гэмгүй мэт бодисууд байдаг бөгөөд эдгээр нь янз бүрийн нөлөөллөөр усанд ордог байна. Түүнчилэн пестицид, үйлдвэрийн бохирдол, тэр ч байтугай нефтийн бүтээгдэхүүний үлдэгдэл ч байдаг.Үүнээс гадна,ус дамжуулах хоолойгоор өнгөрөхдөө цэвэрлэж, халдваргүйжүүлсэн ус нь хуучин хоолойн хананд үүсдэг залхаг, зэв болон хортой микробоор баяжиж болно.

Энэ бол бүрэн жагсаалт бишээ. Бүс нутагт, ус цэвэрлэх станцын хангамж болон ус дамжуулах хоолойны байдлаас хамааран байдал өөр өөр байдаг. Гэсэн ч олонхи тохиолдолд крантны ус эрүүл мэндэд аюултай . Химийн бодисууд нь биед удаан хугацаагаар хуримтлагдаж, элдэв өвчин үүсгэдэг. Тийнхүү, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ? гэсэн асуулт гарч ирж байна.Усыг буцалгаж хэрэглэх нь халдварт өвчин авах юмуу хордох магадлалыг хамгийн их багасгахад туслана.

Хорт хольцгүй болгоход шүүлтүүр л туслана.Гэвч шүүлтүүрт залхаг хуримтлагдаж, бактериуд үржиж болно, тиймээс үйлдвэрлэгчдийн зөвлөсөн солих хугацааг мөрдөх хэрэгтэй. Цэвэрлэж, савласан ус худалдаж авах бас нэг хувилбар бий.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ