Эрдэмтэд аянга цахилгааны температурыг тогтоожээ

Аянга цахилгааныг дагнан судладаг хятадын эрдэмтэн Сян Ляоли-гийн удирдсан хэсэн судлаач аянгын цэнэгийн доторхи температурыг хэмжиж чаджээ.

Байгальд аянга буух газрыг урьдчилан таахнь нэлээд хэцүү учир,судлаачид хиймэл аянга үүсгэж чадах генератор ашиглахад хүрсэн байна.Энэ төхөөрөмж нь 5000-аас 50 000хүртэл амперын гүйдэл бүхий цэнэг хуримтлуулж чаддаг гэнэ.Ингэснээр эрдэмтэд хиймэл аянгын температурыг хэмжиж чадсан бөгөөд энэ нь Цельсийн 6100-гаас 10 400 градус байжээ.

Энэ нь аянгын доторхи температур Нарны гадаргуугаас хоёр дахин халуун гэсэн үг гэдгийг судлаачид тэмдэглэж байгааг хэвлэлд дурджээ.Үүнээс гадна Ли болон түүний багийнхан гүйдлийн хүч болон аянгын доторхи температурын математикийн хамаарлыг илрүүлсэн байна.

Аянга цахилгааны судлах нь гэнэтийн аянгыг хохиролгүй давахын тулд цахилгааны сүлжээний зураг төсөл зохиох, цаг агаарын урьдчилан мэдээ гаргахад инженерүүдэд туслана гэж судлаачид найдаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ