Утааны улиралд агаараа цэвэршүүлцгээее

Таны толгой өвдөх, амьсгал давчдах, эрч хүч буурах зэрэг нь орчны бохирдлоос болдог аж. Өөрөөр хэлбэл танай гэрийн, ажлын өрөөний агаар эрүүл биш, хорт бодис агуулж байгаа хэрэг юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар гэр оронд байгаа агаар гаднахаас 4-6 дахин, зарим тохиолдолд 8-10 дахин хортой байдаг аж. Статистикийн дунджаар өрөө тасалгааны агаарт 20 хүртэлх тооны экологи бохирдуулагч байгааг тогтоосон төдийгүй тэдгээр нь уушиг, зүрх судасны өвчин болон хорт хавдрын шалтгаан болдог тухай ШУА-ийн Ургамал зүйн хүрээлэнгийн судлаач эрдэмтэн Д.Зүмбэрэлмаа дурдсан нь буй. Иймээс агаарыг цэвэрлэхийн тулд өрөө тасалгаагаа ургамалжуулах нь зайлшгүй чухал. Ургамлын навч агаар цэвэршүүлэгч байхаас гадна үндэсний зарим хэсгүүд ч агаарыг цэвэрлэж байдаг. Ургамлын хөрсөнд байдаг олон мянган бичил биетүүд үндэсний цэвэрлэгээнд оролцож хувь нэмрээ оруулж байдаг юм.
Формальдегид, Ксилол ба толуол, Бензол ба трихлорэтиле,Аммиакийн нэгдлүүд зэрэг хорт бодисууд байх бөгөөд энэхүү хорт бодисууд нь нийлэг үртсэн хавтангаар хийсэн тавилга, тосон будаг, лак, эмульс гэх мэт зүйлсээс ялгардаг аж.
2008 нд Доктор Парк болон Метсон нар хүнд хагалгаанд орсон өвчтөнүүдийн дунд нэгэн туршилтыг явуулсан байна. Энэхүү туршлтын үр дүнгээр өрөөнд цэцэг тавьсан өвчтөнүүдийн эрс сайжирчээ. Мөн 1985 онд Dr. Wolverton судлаачийн хийсэн лабораторийн туршилтын үр дүнгээс харахад навчит ургамал болох ногоодой /хлорофитум-chlorophytum/ нь агаарт буй хорт хольцыг /carbon monoxide and nitrogen dioxide/ дээд зэргээр цэвэршүүлж байгаа нь харагдсан байна.
Түүнчлэн Оросын уламжлалт анагаах ухааны төвийн эмч нарын үзэж буйгаар өрөөнд ургаж буй нэг ногоодой нь хийн зуух /микроволновая печь/ ажиллах үед үүссэн бүх хорт бодисыг саармагжуулдаг байна. Мөн мебель тавилганаас гарч буй хорт хавдар үүсгэгч формальдегидийн 90 хувийг өөртөө шингээдэг гэнэ.
Ингээд өрөөнд тасалгаанд тарихад хамгийн тохиромжтой, хамгийн эрүүл мэндэд хэрэгтэйцэцгийг хүргэж байна.
1. Хулсан дал мод (Bamboo Palm)
Хулсан дал мод нь агаарыг маш сайн цэвэршүүлдэг. Энэ ургамал нь арчилгаа нэг их шаарддаггүй энгийн ургамал юм. Өдөрт нартай газар хэдэн цаг тавихад л өөрт хэрэгтэй зүйлээ нөхөн авдаг гэхэд болно. Ойр ойрхон услах ч хэрэггүй. Агаарыг хорт бодис (формальдегид) маш сайн цэвэршүүлдэг. Компьютерийн дэргэд байнга тавибал цахилгаан соронзонгийн цацрагийн хорыг өөртөө шингээн авдаг.
2. Snake Plant
Азот болон формальдегид гэх мэт aгаарыг хорт химийн бодисыг өөртөө шингээх чадвартай тасалгааны ургамал юм.
3. Арека дал мод (Areca Palm)
Тасалгааны ургамлуудаас хамгийн идэвхитэй агаар чийгшүүлэгч. Тасалгааны агаарыг байнга чийглэг байлгаж, хорт бодисоос ангижруулдаг. Өвлийн улиралд агааржуулагчны оронд тавьж болно.
4. Spider Plant
Энэ ургамал нь нүүрсхүчлийн хий залгидгаараа тасалгааны ургамал дотроос алдартайд тооцогддог. Энэхүү ургамал нь агаараас хүнд металлын давс, токсин (хорт бодисууд) болон формальдегидыг сорон авдаг байна.
5. Peace Lily/Clean-all
Бүхнийг цэвэрлэгч "clean-all" ургамал нь агаар дахь био тоосонцрууд болон дэгдэмхий органик нэгдлүүдийг устгаж алга болгодог. Тасалгаанд удаан байлгах тусам орчиндоо дасан зохицож агаарын найрлаган дахь хорт бодисоор хооллодог байна. Бүхнийг цэвэрлэгч "clean-all" томрох тусам навчин дээрх бичил биетнүүд өсч, хортой агаарыг шүүх чадвар нь нэмэгддэг.
6.Gerbera Daisy
Энэ цэцэг нь агаарыг гайхамшигтай сайн цэвэрлэж ариусгадаг. Цэцэгнээс ялгарах биологийн идэвхт бодис нь нойрыг маш сайн хүргэдэг болохыг эрдэмтэд олж тогтоожээ. Иймд энэ цэцгийг унтлагын өрөөнд тавьбал тохиромжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ