Монголчууд удирдагчаа хайж байна

Түмэн жилийн түүхтэй дэлхийг хэдэнтээ засаж, удирдаж тэднийг хөгжил, тэмцлийн мухардлаас гаргаж явсан МОНГОЛЧУУД - ӨНӨӨДӨР УДИРДАГЧАА ХАЙЖ БАЙНА.

Түүхийн түмэн нугачаанд унахдаа унаж, босохдоо босож “НЭГЭН ЗОРИЛГО ДОР НЭГДЭЖ ЧАДСАН ЦАГТАА. ДЭЛХИЙН ЭЗЭНТ ГҮРЭН БАЙГУУЛЖявсан БИДЭНД: УДИРДАГЧАА ТАНИХ, ДЭМЖИХ, ШУДРАГА ХАМТАРЧ АЖИЛЛАХ, ҮНЭНЧ СЭТГЭЛЭЭР ЗҮТГЭХ” зэрэг ямар ч хямрал, хүндрэлийг даван туулах хосгүй ЧАДВАР байдаг. Энэ АРД ТҮМНИЙ ЧАДВАР нь тухайн улс орныг хүчирхэг байх, том байх, өндөр хөгжилтэй байх зэрэг асуудлыг шийддэг гол шалгуур үзүүлэлт байдаг бөгөөд энэ ЧАДВАР-ыг мэдэрч, харж, зохион байгуулж, гол зорилгоо болгосон бусдын тэжээвэр болж, нөлөөлөлд авталгүй ангид байж чадсан, ард түмнээ араасаа дагуулан явж, хийж чаддаг хүн УДИРДАГЧ болдог юм.

Харамсалтай нь сүүлийн хорь гаруй жил ийм мэдрэмжтэй, сэтгэлтэй, хүчтэй удирдагч Монголд төрсөнгүй. Өөрсдийгөө удирдагч гэж АНДУУРАГСАД – улс орныг маань БАР УЛС болгон гээд БААР УЛС болгосон (ард түмний сэтгэлээсээ бэлгэлсэн хаусийг зарж идээд, алт ухахыг уриалдаг тэрээр нинжа болсон сурагтай). Ард түмний амьдарлаар батлагдаж ТЕРОМ болсон ЗҮЙР ЦЭЦЭН үгсийг ТИТЭМ үг нэртэйгээр өөрийн болгох гэж зүтгэсэн ТЭР НЭГ НЬ (монголын ард түмний өмч болсон оюу толгойг хулгайлж, дээрэмдсэн компаний ТУЗ-н гишүүн болсон сурагтай). Төрийн гурван өндөрлөг гэгдэх албан тушаалыг бүгдийн хашиж байсан мөртлөө гүжир гүтгэлэг, хэлмэгдэлийг зогсоож чадаагүй БАС НЭГ НЬ (түүнийхээ золиос болж биеээрээ эдлээд одоо юу хийж байгааг нь хэн ч мэдэхгүй). Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, УДИРДАГЧ байх ёстой ОДОО БАЙГАА НЬхуулиар олгогдсон үүргээ умартан олгиархуудын ивээгч болоод байна. Түүнийг ямар хувь заяа угтаж байгааг хэн ч үл мэднэ. Хүний гараар могой бариулагсад хэнээр ч юугаар ч тоглож чадах болсон энэ ЦӨВҮҮН цагт ҮНЭНЧ ард түмэн л ТҮҮНД тус болно.

УДИРДАГЧ болж чадна гэсэн бидний өгсөн ИТГЭЛ, СЭТГЭЛ-ийг дааж чадаагүй ТЭДНИЙГ ийм хувь тавилангаас өөр юу ч угтах билээ дээ. АНДУУРАН ГОРИЛОГСОД биднийг “юу ч бичээгүй цагаан цаас хэн ч юу ч бичиж болно” гэж эндүүрч бодсонд байгаа юм.

ЦӨВҮҮН цагийг өөрчилөх ХҮЧ ард түмний ИТГЭЛ, СЭТГЭЛ-д бий. Энэ ХҮЧ-ийг элдэв ҮЗЭЛ (монголчууд дахин хэзээ ч харахгүй гэсэн мууухай зүйлээ ҮЗЭЛИЙН муухай гэж хэлдэг) сурталыг шүтэгч намуудын талцал хэрүүл, эрх мэдэлийн хэнээрхэл, албан тушаалын наймаа, алт мөнгө, хоосон амлалт, ханаж цаддагүй шуналаар УДИРДАЖ болдоггүйг БИД-ний 26-н жилийн амьдралаар батлагдлаа.

ОДОО БИД ЯАХ ЁСТОЙ ВЭ ??????????????

УДИРДАГЧАА ХАЙЖ, ОЛЖ, ТАНИЖ хамтран зүтгэж МОНГОЛ ЭХ ОРОН ЭЗЭНТЭЙ, ИХ БАЯЛАГЫН ЭЗЭН бид байна гэж батлах хэрэгтэй байна. ЭНЭ АГУУ ҮЙЛСТ 8-тай балчираасаа эхлээд 80-тай буурал хүртэл зүтгэж, ТЭМЦЭХ ЦАГ болжээ. ЭХ ОРОН БИДНИЙГ ДУУДАЖ БАЙНА.

Монголчууд бидэнд УДИРДАГЧ-аа бэлтгэх ОНОЛ, АРГА ЗҮЙ бий. Улс орноо удирдаж, ард түмнээ АЗ ЖАРГАЛТАЙ амьдаруулах ухааныг харь орноос гуйж тэдний туршилтын талбар болох болоогүй.

“АЙЛААС ЭРЭХЭЭС, АВДАРАА УУДАЛ” бид үүцээ задлах цаг болжээ . . .

МОНГОЛЧУУД УДИРДАГЧАА ХАЙЖ БАЙНА. (үргэлжилэл бий)

УДИРДАГЧАА ХАЙЖ : МОНГОЛ бичлээ.

Иргэн Д.Төмөрбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ