Д.Ганболд: Эрдэнэтийн 49 хувийг авснаар Монгол хохироогүй
Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ын гишүүн Д.Ганболд Эрдэнэт үйлдвэрийн талаар цензургүй ярилцав. Тэрээр тус үйлдвэрийг Засгийн газар 100 хувь болгож авах ёстой байсан бөгөөд УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм.
Д.Ганболд хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар энэ хэмжээний том худалдан авалт хийх чадваргүй байна. Үүнийгээ ОХУ-ын талд албан ёсоор мэдэгдсэн. Цаад тал хүлээн зөвшөөрч дараагийн үйл ажиллагаандаа орсон. Харин ч Орос Монголын харилцаа, Засгийн газар хоорондын итгэлцэл энэ 49 хувийг Монголын компанид худалдах шийдвэр гаргахад нөлөөлсөн. Төр өнөөдрийг хүртэл тавдугаар цахилгаан станц бариагүй шигээ, төмөр зам тавиагүй шигээ энэ үйлдвэрийн өмчид тэгж л хандах байсан. Жил жилийн төсөв, түүний зарцуулалт, стратегийн ордын лиценз, монголын газар нутагт хэрэгжих томоохон төслүүдийн талаар УИХ хэлэлцдэг. Эрдэнэтийн асуудлыг Засгийн газар бие дааж шийдвэрлэх боломжтой.” гэсэн тайлбаруудыг өгөв.
Ийнхүү тэрээр Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авснаар Монголын тал хохироогүй, Орос өмчөө зарсныг Монгол компани худалдан авсан гэдгийг тодотгож байлаа.
Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ