Нийслэлийн дөрвөн дүүргийн засаг дарга нарыг батламжиллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасанэрхийнхээ хүрээнд захирамж гаргаж, нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар Цэндийн Сандаг-Очир, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Жамсрангийн Эрдэнэбат, Налайх дүүргийн Засаг даргаар Чойжинсамбуугийн Раднаабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Жигжидсүрэнгийн Сандагсүрэн нарыг батламжиллаа.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчС. Батболд хэлэхдээ“Өнгөрсөн 10 дугаар сард явагдсан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийнсонгуулийн үр дүнгээр байгуулагдсан дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн шинэ хурал анхдугаар хуралдаанаа хийж, Засаг даргаар томилогдохоор төлөөлөгчдийн олонхийн санал авсан нэр дэвшигчийнхээмэдээллийг ирүүлсэн билээ.Хуулиараа дүүргийнЗасаг даргын томилохдооНийслэлийн засаг дарга бөгөөдУлаанбаатар хотын захирагчтай зөвшилцдөг.МөнАвилгатай тэмцэх газарт хөрөнгө орлогын урьдчилсан мэдүүлгээ өгч,хуулийнхансудалж, хариулт ирүүлдэг заалттай.Үүнийг НЗДТГ судалж үзээд, өнөөдөр эхний 4 дүүргийн Засаг даргын батламжинд гарын үсэг зурлаа.Шат шатны Засаг дарга нар бол “Монгол төрийн төлөөлөгч“ байдаг. Гол үүрэг нь хууль, тогтоомжийг тухайн нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх явдал юм. Тиймээс өнөөдөр батламжаа авч байгаа Засаг дарга нар Монгол Улсын Засгийн газрын болон хотын даргын үйл ажиллагааныхөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн чадвартай, хуульд заасан болзлыг бүрэн хангасан,иргэдийнхээ сонголтоо эрхээ авсан, мэргэшсэн албан хаагчид гэж бид үзэж байна. Тиймээс та бүхнийхээ ажилд амжилт хүсье. Үлдсэн 5 дүүргийн Засаг дарга нарын томилгоог энэ 7 хоногтоо багтаад хийхээр ажиллаж байна.” гэлээ.

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир “Багануур дүүргийн Засаг даргаар 2 дахь удаагааажиллахаар батламжааавлаа.Өмнөх туршлагадаа тулгуурлан, ирэх 4 жилд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Төсөв, санхүүгийн хүнд нөхцөл бий болох төлөвтэй байгаа учраас төрийн албыг цомхон чадварлаг болгож,ард иргэддээил тод , нээлттэй хүргэж ажиллах хэрэгцээ шаардлага бий. Тиймээс гадна, дотны хөрөнгө оруулалтыг татах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.” гэсэн юм.

Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар“Итгэл хүлээж, дүүргийн Засаг даргаар томилогдсондоо баяртай байна. Бидний өмнө байгаль орчинд ээлтэй эко орчин бүрдүүлж, Налайхыг жишиг хот болгох олон асуудал тулгарч байна. Энэ бүгдийг ээлж дараатайгаар зохион байгуулж,ажлаа шуурхайэхлүүлэх бодолтой байна.” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ