УИХ-ын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайдад асуулга тавьжээ

Ерөнхийлөгчийн санаачилсан "Шилэн дансны хууль" 2015 оноос даган мөрдөж эхэлсэн. Сүүлийн үед энэ хуулийн хэрэгжилт саарч байгаа тухай олон нийт хэлж байгаа юм. Тэгвэл Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа Ерөнхий сайдад энэ талаар асуулга тавьжээ. Уг асуулгадаа Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар одоогийн нөхцөл байдал, шилэн данс хөтөлдөг хэдэн төрийн байгууллага, төсөв захирагч байгаа талаар, үүнтэй холбоотой хийгдэж буй ажлууд болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дурдсан байна.

Асуулгын хариуг энэ сарын 15-ны дотор бичгээр мэдэгдэж, УИХ-ын чуулганы хуралдаанд сонсгох аж.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ