Ж.Батзандан: Бидний бодлого хөдөлмөр эрхлэлтийг илүү дэмжсэн бодлого байх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг НДШ-ээ нөхөн төлөх бололцоог олгохоор заасан бөгөөд хууль батлагдвал 491.6 мянган хүн хамрагдах боломжтой болох юм байна. Хэрэв малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүгд хамрагдсан тохиолдолд 566.4 тэрбум төгрөг, нийтээрээ бус 30-аас дээш насныхан хамрагдвал 288.2 тэрбум төгрөг, 35-аас дээш насныхан хамрагдвал 189 тэрбум төгрөгийн орлого нийгмийн даатгалын санд төвлөрнө гэж тооцжээ.

УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр НББСШУБХороонд шилжүүллээ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ