Өмнөговийн АН Хөвсгөлийн уриалгыг дэмжихээ илэрхийлэв

Мөрөн

Хөвсгөл аймгийн Ардчилсан нам “Ардчилсан намаа ардчилсан замаар шинэчилье” гэсэн уриалга гаргаад байгаа билээ. Тэд “Ардчилсан нам фракцгүй, нэгдмэл нийтлэг эрх ашигтай, байнга сэлбэгдэж, шинэчлэгдэж байдаг, тасралтгүй, гацаагүй үйл ажиллагаатай, хариуцлагатай улс төрийн хүчин байх”“Ардчилсан намын үйл хэрэг дарга хүний үзэмжээр бус, дүрэм журмаар зохицуулагддаг байх”, “Намын дээд шатны удирдах байгууллагын гишүүн нь фракцын төлөөлөл бус, хувийн ашиг сонирхолоор сонгогдсон хэсэг хүний гар хөл биш, харин намын анхан шатны нэгж болсон сум, хорооны намын төлөөлөл байх”-ыг уриалж байгаа юм. Тэдний уриалгыг Булган, Дорноговь, Дундговь аймгууд дэмжихээ илэрхийлсэн. Хөвсгөл аймаг ч мөн дэмжиж, намаа шинэчлэхийн төлөө хамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. Хөвсгөл аймгийн Ардчилсан намаас гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.

АРДЧИЛСАН НАМЫН УРИРДЛАГУУДААС ҮНЭНИЙГ ШААРДАЖ, ХАРИУЦЛАГЫГ САНУУЛЪЯ ГЭЖ УРИАЛЖ БАЙНА

Ардчилсан нам гишүүдээ сонсохоо больж, анхан шатны намын үүрээ тоохгүй хөсөр хаясан. Ардчилсан намыг Үндэсний зөвлөлдөх хорооны цөөн хэдэн хүн эзэгнэж, фракцуудын ая талд нийцүүлэн шийдвэр гаргаж ирснээс болж УИХ-ын болон орон нутгийн сонгуульд манай нам бараг бүх газар ялагдал хүлээлээ. Тиймээс Хөвсгөл аймгийн Ардчилсан намаас “Ардчилсан намаа ардчилсан замаар шинэчлье” гэж уриалсныг бид дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Өмнөговь аймгийн Ардчилсан намын гишүүд бид Хөвсгөл аймгийн Ардчилсан намаас гаргасан энэхүү уриалгыг дэмжиж, нэгдэж нягтарцгаая хэмээн уриалж байна.

Ардчилсан намын даргыг нийт гишүүд нь сонгодог болох, намын дүрмээ өөрчилжгишүүддээ эрх мэдлийг нь өгөхийг ч бид шаардаж байна. Ардчилсан нам ардчилалтай нам байх ёстой.

Намын удирдлагад байгаа цөөн хүн намаа шинэчлэх сэтгэл, зүтгэл гаргахгүй байна. Тиймээс жирийн гишүүд бид хүчээ нэгтгэж, үнэнг туулж байж намаа дахин сэргээнэ. Ардчилсан намын гишүүд бид шударга ёсыг нэхэх эрхтэй, ийм цаг нь ч бидний өмнө ирээд байна. Намын удирдлагуудаас үнэнийг шаардах эрх ч бидэнд бий. Тиймээс бүгдээрээ тэднээс үнэнийг шаардаж, хариуцлагыг сануулъя гэж уриалж байна.

Ардчилсан намын жирийн гишүүд бид өөрсдөдөө итгээд үзэх цаг болсон. Эс чадвал цаг хугацаа биднийг хүлээхгүй. Ардчилсан намыг Ардчилсан замаар шинэчлэх үйл явцзөвхөн биднээс л шалтгаална.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД, ДЭМЖИГЧИД

СЭТГЭГДЭЛ БИЧИХ