АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав

Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газраас Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг сонсохоор төлөвлөсөн байсан юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намын бүлгийг төлөөлж үг хэлж, завсарлага хүсэв.
Тодруулбал, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын материалтай тус намын бүлэг гурав хоногийн өмнө танилцах ёстой байсан ч танилцуулга ирээгүй аж. Тиймээс Дэгийн тухай хуулийн 18.1 дүгээр заалтыг зөрчиж байна гэж үзэж шалгалтын дүнтэй танилцах хугацаа олгохыг хүссэн юм.
Ийнхүү Ардчилсан намын бүлгийн гаргасан саналыг хүлээн авч, тав хоногийн завсарлага өгөв. Тиймээс ирэх долоо хоногийн мягмар гаригт завсарлагын хугацаа дуусч, хамтарсан байнгын хороод хуралдахаар боллоо.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ