ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор хуульчилсан нь уг асуудлыг зохицуулсан Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн агуулгад харшилж байна гэсэн мэдээлэл ирүүлсний дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн байна.
Уг маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2016 оны өнөөөр 9.30 цагаас Цэцийн ордонд нээлттэй болно.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ