Дөрвөн үндэслэлээр хуулийн төслийг дахин боловсруулахыг хүсэв


Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Гэвч гишүүдийн санал дүгнэлтийг сонссоны эцэст анхны хэлэлцүүлгийг 7 хоногоор хойшлуулж, энэ хугацаанд ажлын хэсэг төслийг анхны хэлэлцүүлэгт дахин бэлтгэж санал, дүгнэлтээ танилцуулахаар тогтсон юм.
Тэгвэл мөн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороонд хүсэлт хүргүүлсэн байна. Тэрээр оффшорыг хориглосон бус, дэмжсэн хуулийн төсөл хуулийн хамгаалалтад орохыг санаархагч оффшорт өөрийн болон гэр бүл, ах дүүгийн нэр дээр сэжиг бүхий данстай тодорхой бүлэг этгээдийн захиалгаар яаруу сандруу байдлаар боловсруулагдан өргөн баригдсан гэж үзэж байгаа тул дөрвөн үндэслэлээр хуулийн төслийг буцааж, ашиг сонирхлын зөрчилгүйгээр дахин боловсруулахыг хүсчээ.
1. Хуулийн төсөлд "оффшор бүс" гэдэг ойлголтыг тодорхой зааж, тусгах
2. Хуулийн төсөлд "хамаарал бүхий этгээд"-ийг нэмж тусгах
3. Аж ахуй эрхлэгчдийг хамруулах
4. Хуулийн төслийг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байдлаар боловсруулж батлах



Д.Билгүүн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ