Ерөнхий шүүгчийг нэг удаа томилно гэсэн нь Үндсэн хууль зөрчжээ

Үндсэн хуулийн цэцийндунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилохоор заасан ньҮндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Үндсэн хуулийн Тавиннэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиар аливаа хязгаарлалт тогтоогоогүй байна.
Гэтэл Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно.” хэмээн заажээ.
Ийнхүү Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн “нэг удаа” томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийнхолбогдох заалтыг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэлээ.
Үндсэн хуулийн цэц Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх заалтыг өнөөдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ